Хонконгийн цагдаа нар янхнуудаа үнэгүй ашиглахыг хүсдэг

Хонконгийн цагдаа нар секс ажилчид буюу биеэ үнэлэгчдийг байнга дарамталдаг талаар төрийн бус байгууллагууд мэдээллээ. Цагдаа нар тэднийг үндэслэлгүйгээр баривчлах, зодох, үнэгүй секс үйлчилгээ авахыг тулгах зэргээр дарамталдаг гэсэн гомдол тасардаггүй ажээ.
Хонконгийн секс ажилчид цагийн 40 долларын хөлсөөр биеэ үнэлдэг. Хонконгийн засаг захиргаа биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрдөг боловч секс ажилчдын аюулгүй байдлыг хангах асуудал орхигджээ. Биеэ үнэлэгчид зуучлагч, үйлчлүүлэгч нараас гадна цагдаа нарын дарамт шахалтад өртдөг гэдгийг ч төрийн бус байгууллагууд анхааруулж байна. Зи Тэн байгууллагын судалснаар гадаадын секс ажилчид хамгийн эмзэг гэж тооцогддог ажээ.
Гадаадын биеэ үнэлэгчдийн дийлэнх нь эх газрын Хятадаас ирсэн бөгөөд тэд цагдаагийн тусламж хүссэн тохиолдолд баривчлагдан нутаг буцах эрсдэлтэй учраас тэр бүр цагдаад ханддаггүй ажээ. Зөвхөн энэ жил цагдаагийн албан хаагчдын зохисгүй үйлдлийн тухай 200 гаруй гомдол хүлээж авчээ.
Хонконгийн цагдаа нар эмэгтэйчүүдийг албадан биеийг нь үнэлүүлдэг хэргийг таслан зогсооно гэж амладаг боловч тодорхой үр дүн харагдахгүй байна. Массажны газар ажилладаг хятад охид ч гэсэн цагдаа нарын байнгын шалгалт дарамтад байдаг тухайгаа хэлж байна.

Г.Ганбаяр

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих