Сэжигтний цаана зохион байгуулалттай бүлэглэл бий гэнэ

-ТҮҮНИЙ ЦААНА НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БҮХИЙ БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ГЭНЭ-

Төв аймгийн Алтан­булаг сумын нутаг дархан цаазат бүс Хустайн ну­руунд  өнгөрсөн тавду­гаар сарын 28-29-нд шил­жих шөнө 13 буга хууль бусаар агнаж, цусан эвэр, чив, сүүл, савыг нь авч зугтаасан хэрэг гар­сан билээ. Өмнө нь тус газарт 26 буга агнасан хэрэг гарч байсан. Хэрэг үйлдсэн этгээдүүд бариг­даагүй байсан юм.  Дээрх хэргийг мөрдөж байгаа цагдаа нар хууль бус ангийн эд эрхтэн байж болох хэд хэдэн газарт гэнэтийн шалгалтыг өнгөр­сөн зургадугаар сард  хийсэн. Шалгалтаар   бугын цусан эвэр 34 хос, ясан эвэр 2,7 тонн, бугын сүүл 102, бугын чив 22, хүдрийн заар 20, баав­гайн савар 20, доньд дөрөв, шилүүс­ний тол­гой зургаа, ши­лүүс­ний арьс зургаа, зэр­лэг гахайн төм­сөг долоо, чонын ходоод долоо, зээрийн эвэр 124 ширхэг, цайруулсан самар 27 шуудай зэргийг илрүүл­сэн. Дээрх их хэм­жээний хууль бус ангийн эд эрх­тэн борлуулах гэж байсан С.Бямбадорж, Д.Удвал, П.Бямбаа, Н.Наран­гэрэл, Н.Наран­туяа, Т.Тугбаа­тар Д.Даш­зэвэг, Ц.Цэнд­хүү, Н.Дон­дог, Түвшин­жаргал Д.Ган­бат, Э.Пү­рэв­жаргал нарыг сар гаруй хуга­цаанд саатуу­лан шалга­сан байна. Тэднийг бат­лан даалтад гаргаад бай­гаа аж.

Эдгээр ченжүүд цаг­даа нарт хэргийнхээ та­лаар ийм мэдүүлэг өгсөн байна. “Хөдөө орон нут­гийн анчид бидэнд ан­гийн­хаа эд эрхт­нийг нийлүүлдэг. Тэдэнтэй ут­саар тохироод л ховорд­сон амьтдын эд эрхт­нийг нь худалдаад авчих­даг. Тэгээд цааш нь урд хөр­шийн ченжүүдэд ху­дал­­даалдаг юм.

Хятадууд бидэнд захиалга өгдөг. Түүний дагуу л ангийн эд эрхтэн бэлтгэдэг” гэжээ. Албаны эх сур­валжийн хэлж буйгаар хууль бус ангийн эд эрхтний наймаа дөрвөн  дамжлагатайгаар дамжиж явсаар БНХАУ-ын зах зээлд буюу үнэртэй ус, эм үйлдвэрлэдэг газруудад нийлүүлэгдэж байгаа гэнэ. Нэг бугын чив гэхэд 1200 төгрөгний үнэтэйгээр урд хөршид борлогдож байгаа гэсэн. Бүр ченжүүд хятадуу­даас зээл хүртэл авдаг байсан юм байна.

Дархан цаазат Хустайн нуруунд 13 буга агнасан хэргийг үйлдсэн байж магадгүй хэмээн Мөнххөхий гэх эрхэлсэн тодорхой ажилгүй 35 настай залууг сэжиглэн шалгаж байна. “Эмээлт” захын ченж Нарангэрэлийн хашаан дахь чингэлэгт ангийн эд эрхтэн байгаа талаар цагдаа нар мэдээлэл аван шалгасан юм байна. Шалгалтаар 66 бугын чив гарч иржээ. Чингэлэгт байсан  бугын чив огт муудаж борлоогүй шинэхэн байсан нь Хустайн нуруунд буудуулсан 13 бугын чив байж магадгүй хэмээн сэжиглэн ченж Нарангэрэлээс байцаалт авчээ. Тэрбээр Мөнх­хөхий гэх залуугаас 66 бугын чив  авсан гэдгээ хүлээсэн байна. Түүнээс сүүлийн гурван жил ангийн эд эрхтэн худалдан авч байгаа гэдгээ хүлээсэн байна. Эндээс хэргийн зангилаа хөвөрч байгаа юм байна. Мөнххөхий 66 бугын чив хаанаас авсан гэдгээ хэлэхгүй байгаа ч түүний хамсаатангуудын нэрс тодроод байгаа гэнэ. Цагдаа нарын хэлж буйгаар нарийн зо­хион байгуулалтад орсон бүлэглэл гэдгийг хэлж байна. Мөн хэрэгт холбоотой байж магадгүй залуу­сыг удахгүй саатуулах аж.  Тэр үед хэрэг тодорхой болох гэнэ.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагд­сан хууль бус ангийн хэрэгтэй тэмцэх  ажлын хэсгийнхэн нэг зүйлд санаа зовж буйгаа хэлж байсан. Тэр нь дээрх хууль ангийн эд эрхтэн худалдан авч цааш нь борлуулах гэж байсан ченжүүд бүгд ял авалгүй өршөөлийн хуульд хамрагдах гэнэ.

Энэ талаар Мон­голын мэргэж­лийн анчдын хол­бооны гүйцэтгэх захирал Х.Бадамаас цөөн асуул­тадхариулт авлаа.

-Хууль бус ангийн хэрэгт холбогдсон хүмүүсийг одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар шийтгэжбайгаа нь хэр оновчтой шийтгэл гэж бодож байна вэ?

-Яг үнэнийг хэлэхэд одоогийн мөрдөгдөж байгаа  эрүүгийн хууль зөөлөн байна. Хууль бус анчдын толгойг илж байна гэж ойлгож болно. Үүнийг нэг жишээгээр хэлэ­хэд Сүхбаатар дүүргийн VII хороонд оршин суух Г.Ганчимэг гэх эмэгтэй, түүний нөхөр Н.Оюун­баатар нарын хэрэг. Тэд 14-64 УБИ улсын дугаартай “Лексус-470″ маркийн автомашиндаа баав­гайн 52 ширхэг савар, бөхөнгийн эвэр 11, хүдрийн заар 15, согооны сүүл 124, бугын чив 60 ширхгийг тээвэрлэж яваад хоёр жилийн өмнө цагдаа нарт баригдаж бай­сан. Гэвч Өршөөлийн хуульд хамрагдаад хэрэг нь замхарсан.

-Ангийн эд эрхтнийг хил давуу­лан хятадын ченжүү­дэд өгдөг байсан нь тогтоог­дож 30 гаруй ченжбаригдаад байгаа. Эдгээр хэрэгт сэжиг­лэгдэн шал­гаг­даж байгаа ченжүүд өршөө­лийн хуульдхамрагдах уу?

-Дээрх хэрэг шиг л ченжүүд  бүгд ялгүй хоцорно. Өөрөөр хэлбэл хууль бус ангийн хэрэг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж чангат­гахгүй юм бол дахин гарсаар бай­на. Монголын ан амьтан дуустал энэ хэрэг зогсохгүй гэдгийг хэлмээр байна гэв.

Э.ХҮРЭЛБААТАР

Short URL: http://sharmedee.mn/?p=14049


URL:

Сэтгэгдэл бичих