Ёслолын хувцас соёлтой хүний энгийн хэрэглээ

Дэлхийн аль ч оронд урилга заллага, хүлээн авалт, уулзалт, ёслолын хувцаслалт ижилхэн байдаг. Ялангуяа даяарчлагдаж байгаа өнөө үед ёслолын хувцаслалтын талаарх мэдлэгтэй байх нь ажил хэрэг, амьдралд хэрэгтэй юм. Ингээд ёслолын хувцаслалтын талаарх зөвлөгөөг хүргэе.
-Ёслолын хувцаслалт нь их ёслолын, өдрийн, зоогийн, айлчлалын, энгийн гэж хуваагдана. Их ёслолын хувцас гэдэг нь хойд хормой нь урт, хараацайн сүүл шиг хэлбэртэй, цээжээрээ задгай, цамц нь хар торгон эмжээртэй, хар өнгийн костюм түүний дотуур цагаан танан товчтой байх хэрэгтэй. Мөн цагаан өнгийн элгэвч өмсөж үзүүртээ нугалаастай хатуу захан дээр цагаан бүчин зангиа зүүнэ.
-Өдрийн ёслолын хувцас бол энгэр хормойгоороо ташуу оёдолтой, ар хормой нь урт, хар буюу хар саарал өнгийн костюм юм. Хар буюу саарал хантааз, судалтай бараан саарал өмд өмсөж саарал зангиа зүүнэ.
-Ёслолын хувцас гэдэг нь дугуй буюу хошуулсан хар торгон энгэртэй цамцтай, хар торгон хажаастай өмдтэй, ганц товчтой хар өнгийн костюм байна. Ерийн байдалд саарал зангиа зангидах боловч урилга дээр “хар бүч” гэж заасан байвал хар бүчин зангиа зүүж, хар бэлхэнцэр бүслэх ёстой.
-Харин зоогийн хувцас нь хар өмдөн дээр цагаан костюм алаглуулан өмсөж бүчин загиа зүүхийг хэлэх бололвч тухайн байдал, зориулалтаас шалтгаалан өөрөөр хувцаслаж болдог. Эсвэл аль ч оронд зөвшөөрөгддөг үндэсний хувцасаа өмсөж уулзалт, хүлээн авалтад очиж болно.


URL:

Сэтгэгдэл бичих