Монгол дайчид Буриадад хүрэв

Монгол Улсын зэвсэгт хүчний 500 гаруй албан хаагч, 100 орчим нэгж байлдааны техниктэйгээ хойд хилийг давжээ.

Энэ тухай ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн хэвлэлийн албаны дарга, дэд хурандаа Александр Гордеев мэдэгдлээ.

Энэ сарын 21- 29-нд Буриадын “Бурдуны” хэмээх полигонд болох хоёр улсын “Сэлэнгэ 2012” хамтарсан цэргийн хээрийн сургуульд оролцохоор манай цэргүүд очжээ. 2008 оноос жил болгон зохион байгуулдаг “Сэлэнгэ” –ийн энэ удаагийн сургуулилтад мото буудлага, танкийн салаа, зенит пуужин, миномет суман Монголын зэвсэгт хүчнийг төлөөлж оролцох юм.

Манайхаас 550 цэргийн албан хаагч Орост очсоны 300 нь агаараас эсэргүүцэн хамгаалахын албан хаагчид аж.

Э.Цолмон

”Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.