Та аль өдөр хөдөлгөөнд оролцохгүй вэ?

Жолооч нарыг наймдугаар сарын 25-наас эхлэн автомашиных нь улсын дугаарын төгсгөлийн цифрээс хамаарч хоёр сарын хугацаанд хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НИТХ-ын хурлаар өчигдөр баталсан байгаа. Ингэснээр ажлын өдрүүдэд зүүн дөрвөн замын уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх хэсэгт 08.00-22.00 цагийн хооронд дараахи хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцохгүй байх ёстой юм. Тодруулбал, таны машины улсын дугаар 1 юм уу 6-гаар төгссөн бол даваа гаригт дээрх хэсэгт зорчих боломжгүй гэсэн үг юм.

Гариг Дугаарын төгсгөл
Даваа 1, 6
Мягмар 2, 7
Лхагва 3, 8
Пүрэв 4, 9
Баасан 5, 0

Энэ аргыг хэрэгжүүлснээр хөдөлгөөний ачаалал 20 хувь багасах гэнэ.  Хотын захирагч Э.Бат-Үүл “Энэ аргыг дэлхийн олон орон мөрддөг. Манай улсад энэ ажил үр дүнгээ өгч эхэлбэл цаашид үргэлжлүүлэх болно” гэсэн юм.

Дараах үйлчилгээний болон дуудлагын автомашинуудад дээрх зохицуулалт хамаарахгүй.  Үүнд:

  • Онцгой Байдлын Ерөнхий газар гал түймэр, түргэн тусламж
  • Түргэн тусламжийн төв
  • Нийтийн тээврийн автобус, такси
  • Төрийн тусгай хамгаалалтын авто бааз
  • Дипломат байгууллага
  • Тохижилт үйлчилгээний компани
  • Буяны ажлын машин
  • Хамгаалалтын компаний автомашинууд
  • Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа автомашин
  • Ус суваг ашиглалтын газар
  • Дулааны шугам сүлжээ дуудлагын автомашин
  • Цахилгаан тээвэр компани дуудлагын автомашин
  • Улаанбаатар зам засвар, арчлалт компани
  • Гэрэлтүүлэг чимэглэлийн байгууллага
  • Цахилгаан шугам сүлжээний газар
  • Автобус компаниуд зэрэг байгууллагуудын автомашинуудад энэхүү зохицуулалт хамаарахгүй ажээ.

Д.ЖАРГАЛ

news.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих