УВСАД БООМ ХҮНД ХАЛДЖЭЭ

Увс аймгийн Тэс сумын нутаг Орлогын хөдөө гэдэг газарт малын гоц халдварт боом өвчин гарчээ. Тус сумын малчин Н-ы дөрвөн настай охин Т-ийн хөл дээр шарх үүсч халуурч, улмаар маргааш нь гэрийн эзэн мөн халуурсан тул аав, охин хоёр сумынхаа эмнэлэгт хандахад арьсны халдварт боом өвчин болох нь шинжилгээгээр гарчээ. Энэ дагуу тус аймгийн Засаг даргын захирамж гарч тэнд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Боом илэрсэн газрын ойр орчмын дөрвөн айлын 15 иргэнд үзлэг хийж, мөн голомтын бүсэд ариутгал халдвар гүйтгэл хийн, 435 малд боомоос сэр гийлэх вакцин тарьсан аж. Халдвар хамгааллын ажиллагааг зөв хийсэн эсэхийг аймгийн Мэргэжлийн хя налтын хэлтсийн Эмнэлгийн тусламж үйл чилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид газар дээр нь очиж шалгасан гэнэ.

С.АЗ

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих