Мисс Х.Бадамгэрэлийн ээлжит залуугаар дуучин Becky тодорлоо

“Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, загвар өмсөгч, мисс Х.Бадамгэрэл үе үе элдэв хэл аманд өртөж буйг эс тооцвол амжилттай ажиллаж шилдэг залуусын нэг.

Тэрээр загварын ажлынхаа хажуугаар МАН-ын дэргэдэх НАМОХ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, удирдах зөвлөлийнх нь гишүүн хүртэл болж байсан нийгмийн идэвхи ч өндөр нэгэн.

Хэдхэн сарын өмнө загвар өмсөгч Э.Долгионы найз залуутай холбоотой гэх мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл 2009 оны Монголын мисс маань саяхнаас “жинхэнэ”-ээсээ найз залуутай болжээ. Түүний хайрт нь дуучин Becky буюу “Оюу Толгой” компанид ажилладаг Г.Мөнхбаяр хэмээх залуу юм байна.

Б.Дэжид

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих