Л.Гүндалай гишүүн сонгогчдоо мөнгөөр цатгажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн Л.Гүндалай дагалдан явж, сонгогчдоосоо нэлээд коко авсан сурагтай. “Та бүхэнгүйгээр би чинь хэнсэн билээ” хэмээн хошигнон, сонгогч бүхэнтэй золгож, найр тавин, сайхан аашилсан гишүүн тойргийнхноо жинхэнэ мөнгөөр цатгасан гэх.

Тэрбээр ахмад настнуудтай 10 мянган төгрөг барьж, амар мэндээ мэдсэн бол, хүүхэд бүрт сурлагын өндөр амжилт хүсэн мөн л 10 мянган төгрөг бэлэглэжээ. Хөл хөөр болсон хөгшид, хүүхдүүд “Манай Л.Гүндалай гишүүн шиг хоншоортой түшээ УИХ-д ховорхон доо” хэмээн магтаж, удахгүй дахин ирэхийн ерөөл тавьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.