Дэд сайд нарыг маргааш томилно

Шинэ Засгийн газрын дэд сайд нарын томилгоо энэ бямба гаригт буюу маргааш болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэгдэх ажээ.

 

AH 11, “Шударга ёс” эвсэл дөрөв, ИЗНН нэг дэд сайдын суудал авах аж. Юутай ч АН фракцдаа хуваан зарим яамны дэд сайдын нэрийг тодорхой болгосон байна.

 

Тухайлбал, Хууль зүйн дэд сайдад АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар И.Нарантуяа, Хөдөлмөрийн дэд сайдаар АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг,

 

Барилга, хот дэд сайдаар АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Мөнхболор, Батлан хамгаалахын дэд сайдаар АН-ын ҮЗХ-ны гишүүн Г.Байгальмаа, Гадаад харилцааны дэд сайдаар Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Уул уурхайн дэд сайдаар АН-ын ҮЗХ-ны гишүүн М.Хүдэрбаатар очих нь тодорхой болсон тухай эх сурвалж хэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих