Хятадууд 22 м өндөр Чингис хааны хүрэл хөшөө байгуулжээ

Цуу алдар нь дэлхий дахинаа түгэж 1000 жилийн  суут хүнээр тодорсон эзэн богд Чингис хааны хөшөө урд хөршид сүндэрлэх нь ээ. Хятадын Гирин мужийн “Сун юань” хотод Чингис хааны 22 м өндөр хүрэл хөшөө бүхий “Чингис хааны үндэстний соёлын  цэцэрлэгт хүрээлэн” байгуулагдаж байгаа юм байна. Уг хөшөөг Бээжингийн “Жин тай” корпарацийн хандивласан 160 тонн  хүрлээр цутгаж хийсэн гэнэ. Дашрамд өгүүлэхэд зуны XXX олимпийн  наадам болж өнгөрсөн Лондон хотноо Оросын Буриадын орчин үеийн дүрслэх урлагийн  нэрт төлөөлөгч Даши Намдаков Чингис хааны хөшөөг урласан юм. Их Британийн “Halcyon” галерей түүнд энэ хөшөөг бүтээх захиалгыг өгч байжээ. Лондонгийн нуман хаалганы дэргэд байрлуулсан Чингис хааны хөшөөг парламентын гишүүд нь олимпийн наадам болохын өмнөхөн дарангуйлагчийн хөшөө хэмээн нураахыг шаардаж багагүй шуугиан дэгдээж байсан билээ.

Г.Энхтуяа


URL:

Сэтгэгдэл бичих