“Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ 40 тэрбумын татварын өртэй юү

Батлан хамгаалахын сайд “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хоёр хамаатан бололтой. Үүнийг ашиг сонирхлын зөрчилтэй холбож асуусан эрхэм гишүүн О.Баасанхүүгийн өөдөөс “Ажнай” Д.Бат-Эрдэнэ бие хаа, өнгө мөнгөөрөө илт илүүрхэх маягаар “согтуу юм уу, хаашаа юм” гэжээ. Хариуд нь О.Баасанхүү хамтдаа хэвлэлийнхэнд мэдээлэл хийгээд дараа нь цагдаад согтуу үгүйгээ шалгуулъя гэв. Тэгээд аравдугаар сар гэхэд хамаг булхай луйврыг чинь илчлээд өгье л дөө гэвэл Д.Бат-Эрдэнэ аргадах маягаар учраа олохыг хүсчээ. Гэмт хүн гэлбэлзэнээ гэж. О.Баасанхүүгийн хувьд “Ажнай”-н боссын 40 тэрбумын татварын өрийг хууль, өмгөөлөгч хүний хувьд хэрхэн илчлэх яаж шалгах аргыг нь мэдэхээрээ нэг мэднэ.

“Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ өр шинний хувьд гэвэл “Орон нутгийн таван  толгой” ХХК 80 тэрбум төгрөгийн татвараас бултсан учраас энэ өрийг төлөх ёстой гэж шүүх шийдсэн. Харин үүнийг Тавантолгойн компанийн зүгээс төлөхгүй гэж үзэн 4 жилийн хугацаанд хууль шүүхийн байгуулагаар зарга үүсгэж яваа.

Орон нутгийн тавантолгой компаний 51 хувь нь төрийнх 49 хувь нь улсын их хурлын гишүүн “Ажнай” Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийнх гэдэг. Өмнөговь аймгийн төсвийг бүрдүүлж, түүнээсээ улсад илүүчлэн татвар төлж байгаа орон нутгийн Тавантолгой  компаний татварын маргаантай холбоотой асуудал шат шатны шүүх хэсэж шийдэгдэхгүй 4 жил дуншсан.

Татварын ерөнхий газрын байцаагчид орон нутгийн Тавантолгой компанийг 80 тэрбум төгрөгийн татварыг улсад төлөх зайлсхийсэн хэмжээн үзэн шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Баянзүрх дүүргийн шүүх Орон нутгийн Тавантолгой компанийг “80 тэрбум төгрөгөөс бултаагүй. Үүнийг нөхөн төлөх үндэслэлгүй” хэмээн үзсэн байдаг. Харин татварын ерөнхий газраас цуглуулсан баримтандаа үндэслэн орон нутгийн Тавантолгой  компанийг татвараас зайлсхийсэн гэж үзээд давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхээр орон нутгийн Тавантолгой компанийг 55 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийснийг тогтоосон шийдвэр гаргасан ч тус компанийхан өнөөдрийг хүртэл луу унжсаар байгаа юм.

Монголын газар доорх баялагыг хятадуудтай хуйвалдан маш хямд үнээр мэдүүлж татвараас бултсан гэх орон нутгийн Тавантолгой компанитай холбоотой маргаан 4 жил үргэлжилж байгаа боловч өнөөдрийг хүртэл тодорхой шүүхийн шийдвэр гараагүй байна. Харин “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ буруу хүндээ ааг омгоо гаргавал шийдээд өгч чадна шүү гэсэн сэрэмжлүүлгийг УИХ-ын гишүүн  О.Баасанхүүгийн дээр гаргасан үйлдэл санууллаа. Харин эргээд “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ 40 тэрбумын татварын өртэй юү үгүй юу гэдэг асуултыг эргэцүүлэхэд хариулт нь тодорхой болж таарав.


URL:

Сэтгэгдэл бичих