Токиод цөмийн эсрэг үзэлтнүүд дахин жагсав

Цөмийн эрчим хүчний эсрэг хэдэн зуун жагсагчид ням гаригт Японы нийслэл Токио хотод дахин жагссан байна.

Жагсагчид энэ үеэр Ерөнхий сайд Ёсихико Нодагийн цөмийн эрчим хүчний станцуудыг сэргээх бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Цөмийн эрчим хүчний эсрэг өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж уриа лоозон барьсан 500 хүний бүрэлдэхүүнтэй уг жагсаал Токиогийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй төв гудамж болох Сибуя дүүрэгт болжээ.

Жагсагчдын дунд бага насны хүүхдээ дагуулсан ээжүүдээс эхлээд нас харгалзахгүй олон  хүмүүс цугларсан байсан гэнэ.

Нэгэн жагсагчийн мэдээлснээр дээрх жагсаал нь баасан гариг бүрт жагсах жагсаалын нэг хэсэг нь юм байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Токиогийн цөмийн эсрэг үзэлтнүүд Засгийн газрынхаа байрны гадаа жагсаал зохион байгуулахдаа баасан гариг бүр жагсаал зохион байгуулж байхаа мэдэгдсэн юм.

Э.АНХТУЯА
news.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих