Банк хоорондын захын хүү өсчээ

Улаанбаатар хотын арилжааны банк хоорондын захын хүү дунджаар 13.3 хувь болж өссөн тухай Монголбанкнаас мэдээлэв. Өнгөрсөн сард банкууд 333.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн бөгөөд сарын хэлцэлтэй зээлийн хүү 13.31 хувь болж, дээд түвшиндээ хүрчээ. Мөн гурван сарын хэлцэлтэй зээлийн хүү 15 хувь болсон нь урьд үзэгдээгүй өндөр үзүүлэлт юм. Төвбанкнаас арилжааны банкуудад заавал байлгах нөөц 585.6 тэрбум, валютын заавал байлгах нөөцийг 287.2 тэрбум төгрөг байх шаардлага тавьж буй ч банкууд үүнийг давуулан биелүүлжээ. Түүнчлэн арилжааны банкуудын зээлийн болон хадгаламжийн хүү өсөж буй үзүүлэлт гарсан байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих