Архи, бэлэн мөнгө тараасан гэгдэх Н.Төмөрхүү, С.Чинзориг нар гишүүний тангараг өргөнө

УИХ-ын сонгуулийн Өвөрхангай аймаг дахь тойрогт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нар УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр тангаргаа өргөх нь тодорхой болжээ. Нэр дэвшигч нартай холбоотой маргааныг нийслэлийн шүүх хэлэлцээд нэхэмжлэгч талын гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Ингэснээр нэр дэвшигчдийн хувьд УИХ-ын гишүүний тангараг өргөж, бүрэн эрхээ эдлэхэд хуулийн ямар нэг хориг саадгүй болж байгаа юм байна. Эргэн сануулахад МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгогчдод архи, бэлэн мөнгө зэрэг хууль бус үйлдэл хийсэн хэмээн АН-аас гомдол мэдүүлэн шалгагдаж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих