Италийн уурхайчид тэссэнгүй

Италид Сардинийн аралд орших жижиг уурхайн хэдэн арван уурхайчид бослого гаргажээ. Одоогоор эсэргүүцэгчидийн тоо 100 хүрээд байгаа юм.

Тэдний ийнхүү бослого гаргах болсон шалтгаан нь засгийн газраас тэдэнд тавих анхаарал нь суларч, аюулгүй ажиллагааны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулалгүй удаж байгаа аж.

Иймд бослогоо энэ сарын 31-ныг дуустал явуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгджээ. Хэрвээ тус улсын Засгийн газраас тодорхой хариу өгөхгүй бол өөр төлөвлөгөө байгаа гэдгээ хэлжээ.

эх сурвалж: шууд.мн


URL:

Сэтгэгдэл бичих