Ж.Эрдэнэбатыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар батлав

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуульд зааснаар УИХ-д цөөнхийг бүрдүүлж байгаа бүлгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгодог юм.

Харин УИХ дахь МАН-ын гишүүд Ж.Эрдэнэбатыг тус дэд хорооны даргаар сонгуулах хүсэлт гаргасан байна. Хуралдаанд байнгын хорооны 17 гишүүнээс ес нь оролцож, дэд хорооны даргаар Ж.Эрдэнэбатыг санал нэгтэй сонгож баталлаа.

Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар, Д.Ганхуяг, М.Зоригт, Б.Наранхүү, Ч.Улаан, Ж.Эрдэнэбат нар багтдаг юм.


URL:

Сэтгэгдэл бичих