УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаантай

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр эхэлсэн. Мөн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд дээр байнгийн хороод хуралдаж, чуулганы өнөөдрийн хуралдаан оруулж ирэхээр болсон. Ээлжит бус чуулган өнөөдөр хэд хэдэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх ба хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулна.
Тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИх-ын гишүүн Г.Уянга танилцуулна. Чуулганы хуралдаанаар доорх хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган 10:00 цагт эхлэнэ.

1. Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
- Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна.
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

2. Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Шүүгчийн орон тоо тогтоох тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.

3. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна.

4. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.УЯНГА танилцуулна.

5. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих