Их аварга байна уу? Их хурлын гишүүн байна уу? бүгдэд нь хууль үйлчилнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы танхимын төв хаалганы хажууд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг цохиж унаган, хэл амаар доромжилсон явдал болов.
Үүний дараахан УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан бөгөөд У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар нэг нэгнийгээ шүүхэд өгөхөө мэдэгдсэн юм.
Г.Баярсайханы хэлж буйгаар У.Хүрэлсүх  хамгийн анх УИХ-ын даргыг доромжилж эхэлсэн бол харин У.Хүрэлсүхийн өгүүлж буйгаар С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар түүнийг эхэлж доромжилсон гэнэ.

Хүмүүсийн хувьд асуудалд хоёр янзаар хандаж буй бөгөөд дийлэнхи нь У.Хүрэлсүх төрийн түшээ хүнд баймгүй балмад авир гаргасан гэж үзэж буй аж.
Мөн У.Хүрэлсүх эр хүн, Г.Баярсайхан өөрөө эхэлж заамдсан тул хариуг нь өгөх хэрэгтэй гэх хүмүүс ч бий юм.
Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ явдлын тухай : “Их аврага байна уу? Их хурлын гишүүн байна уу? хүн зодсон бол хууль л тэдэнтэй ярина.” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Мөн л хүн зодсон Д.Дагвадорж гэх сумоч эр өчигдөр батлан даалтаар суллагдаад буй юм.
Хэрэв УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхэд хууль үйлчилбэл тэрээр 3-6 сар хоригдох ялаар шийтгэгдэх учиртай юм.

Д.Ганзориг

Facebook.com-д дээрх үйл явдалтай холбоотой нийтлэгдсэн сонирхолтой, хөгжилтэй зургуудыг толилуулж байна.

 

 

 

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60452


URL:

Сэтгэгдэл бичих