УИХ-ын гишүүн Д.Батцогт Б.Цогтгэрэлд “таарсан хүүхэд” явуулж, “учрыг нь олох гэнэ”

МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тойргоос сонгогдсон цөөн гишүүдийн нэг нь Амлалт Нэхэх Ард Түмний Холбооны тэргүүн, МҮАН-ын УЗ-ийн гишүүн Догсомын Батцогт.
Чуулганы танхимд үе үе хатуу үг дуугарчихдаг болсон тэрээр  twiitter.com -т хүн сүрдүүлжээ.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаярын захиалгаар ажиллаж байсан Б.Цогтгэрэлийг “За ах нь чамд таарсан хүүхэд явуулчихна аа. Уучлал гуйх үгээ бодоод байж бай” хэмээсэнд Б.Цогтгэрэл  “Энэ мөчөөс хойш надад ямар нэг зүйл тохиолдвол УИХ-ын гишүүн Д.Батцогт хариуцах болно” хэмээн бичсэн байна.

С.Сарнай

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих