Мэс заслын ширээн дээрээс гоо үзэсгэлэнг олж авсан Монголын улстөрчид

Гоо сайхны мэс засал гэсэн үг монголчуудад танил болоод уджээ. Энэ мисс хамраа янзлуулж, тэр дуучин нүдэндээ давхраа хийлгэжээ. Тэр ч бүсгүй хөхөндөө силикон шахуулж, энэ ч улс төрчийн гэргий харвингаа соруулж, арьсаа татуулжээ гээд тоочоод байвал баршгүй болсон байна. Харин мэс заслын ширээн дээрээс гоо үзэсгэлэнг олж авсан эрчүүд, тэр дундаа улстөрчдийг сонжвол ямар байдаг бол?

Зовхио тэнийлгэж залуухан амрагтаа таалагдав
УИХ-ын гишүүн М.Энхсайхан уг нь гоо сайхны мэс заслын талаар байтугай, гоо сайхан гэдэг үгний талаар ч маруухан мэдлэгтэй нэгэн байжээ. Тэрээр гэнэт л өмсөж зүүхдээ хүртэл анхаарч залуу стильтэй болон цаанаа л нэг дэгжирхэж нүдний өмнө эрс өөрчлөгдөж эхэлсэн. Улс төр, эдийн засгаас өөр зүйлд тэр бүрий анхаараад байдаггүй түүний гэнэт ийнхүү өөрчлөгдсөний  учир нь залуухан амраг бүсгүй нь байв. Гишүүн ч загварын ертөнцийг байлдан дагуулж асан амраг бүсгүйдээ хөгшин гэж гологдохгүйн тулд зөвлөгөө бүрийг нь даган дуулгавартай шавь байсны эцэст нүднийхээ дээд доод зовхины унжсан арьсыг татуулж, давхраагаа томсгон алаг нүдэн залуу болж хувирсан юм. Хувирсан гишүүний шинэхэн найз бүсгүй угаас “өөртөө таалагдаж биш өөр хэн нэгэнд таалагдаж амьдар” үзэлтэй нэгэн бөгөөд гишүүний хүүхдийг төрүүлснийхээ дараа тарган байна гэсэн онош өөртөө тавиад өдөр алгасалгүй “Гоолингоо” төвийг зорих болсон. Тэрээр цаг наргүй саунд суусаар тураалд орохоо шахсан залуухан гэргийнхээ энэ байдлыг эрхэм гишүүн зэмлэн барин болиулсан сурагтай

УИХ-ын гишүүн Ч.Улаан арьсаа татуулж залуужсан
Ч.Улааныг улс төрөөс илүү уяач байхдаа дуртай гэдгийг хэн бүхэн мэднэ. Улсын наадмын айраг түрүүг хуу хаман, хурдан хүлгүүддээ зориулан дуу хийлгэж өөрөө клипэнд нь тоглодог зайтай монгол эр. Тэрээр сүүлийн үед хурдан морьдоосоо ч илүү чухалд нэгэн зүйлийг тооцох болж, алт шиг цагаа үрж эхэлжээ. Ч.Улаан гишүүн бага зэрэг сулраад байсан нүүрнийхээ арьсанд санаа тавьж арьсаа татуулан дөнгөж дөч шүргэж буй залуухан хархүү шиг малилзах болжээ. Тэрээр үүнийгээ хичнээн нууцалсан ч ангийнхаа хөвгүүдийг хэдэн хослол сэлгэж өмсдгийг нь хүртэл андахгүй мэддэг эмэгтэй гишүүдийн харцнаас мултарч чадалгүй нууцаа задалсан гэнэ лээ

Л.Гүндалай байгалийн хуулийг зөрчив
УИХ-ын гишүүн Л.Гүндалай мисс эхнэрийнхээ зөвлөгөөг даган байгалийн хуулийг зөрчив. Тэрээр улс төр, намын ажил гэсээр хэдхэн жилийн дотор хөгширч арьсаа унжууллаа гэсэн шүүмжийг эхнэрээсээ хүлээж цагтаа Монголын сайхан хүүхнүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг байсан гэргийнхээ үгийг үг дуугүй дагахаар шийдэн гоо сайхны мэс засал хийлгэсэн. Арьсаа татуулж нүднийхээ давхрааг томсгожээ. Өөрөө гадаадын өндөр хөгжилтэй оронд эмч мэргэжил эзэмшсэн учраас гоо сайхны мэс засал хийлгэхэд цаашид эрүүл мэндэд нь ямар нэгэн муу нөлөөгүй гэдэгт итгэлтэй байдаг гэнэлээ

Ерөнхийлөгч “Хөөрхөн төрөх албатай” гэж үздэг
Улсын ерөнхийлөгч гэдэг тэр улсынхаа  иргэдийн төлөөлөл гэхээсээ гадна өнгө төрх, нэр нүүр болж явдаг. Манай улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгуульд өрсөлдсөн мөчөөс нь л жижигхэн биетэй, улс орны төлөөлөл болно гэхэд арай л намхан юм. Гадныхан “Энэ монголчууд яасан намхан хүмүүс вэ? гэнэ дээ. Дээл өмсөхөөрөө хаашаа янзын амьтан харагдах бол?” гэх зэргээр шүүмжилж байсан. Харин ерөнхийлөгч олны ам дамжин яригдах энэ асуудалд огтхон ч санаа зовоогүй. Зовлоо гээд ч яах юм. Ямар намхан хүн муу ерөнхийлөгч байна гэсэн теорем батлагдчихсан байгаа биш. Тиймдээ ч “мини” ерөнхийлөгчийн гоо сайхан мэс заслын ширээ дамжаад амжсан байгаам даа.

Л.Оюу

Эх сурвалж


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.