Сирийн үймээний үеийн бичлэгүүдийг цацлаа

Сирийн зэвсэгт мөргөлдөөнийг дүрс бичлэгт буулган, дэлхий дахинд үнэнийг илчлэх гэсэн Сирийн чөлөөт армийн сэтгүүлч ямар ч эрсдэлийг үл харгалзан албан үүргээ гүйцэтгэхээр шийджээ.

Түүнийг Траг гэдэг. Тэрбээр Сирийн Кузей хотод зэвсэгт мөргөлдөөн гарснаас хойшхи хором мөч бүрийг өөрийн дүрс бичлэгийн камерт буулгажээ. Болсон томоохон үйл явдлууд, он cap өдөр, амь үрэгдэгсдийн тоо гэх зэрэг баримтуудыг бичлэгтээ заавал дурьддаг байна. Амь үрэгдэгсдийн дийлэнх нь Трагийн танил, ах дүүгийн хүмүүс байсанд тэрбээр эхэндээ маш их цочирддог байсан ч одоо харьцангуй тайван хандах болжээ.

Өдөр бүр буудалцаан, дэлбэрэлт зэрэг амь өрссөн үйл явдалд босогчидтой хамт явдаг тэрбээр бичлэгээ орой бүр үзэж болсон бүх зүйлд дүгнэлт хийхийг хичээдэг байна. Одоо Траг хэсэг нөхөдтэйгээ хамтарч Сирийн чөлөөт армийн дэргэд мэдээллийн агентлаг байгуулан ажиллаж байгаа аж.

Сүүлийн 18 сарын турш тэрбээр амь үрэгдсэн мянга мянган хүний бичлэгийг хийсэн төдийгүй энэ нь дайныг дуусгах гол зэвсэг болж магадгүй гэж найджээ. Зэвсэгт мөргөлдөөний халуун цэг дээрх бичлэгүүдээ тэд олон нийтэд интернэтээр шууд цацдаг болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих