Төрийн нууц задруулсан Ц.Жаргалсайхан суллагджээ

Улсын нууц задруулсан хэргээр хоригдож байсан УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайхан магадлангаар суллагджээ. Ц.Жаргалсайхан нь хоригдож байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй, сайн хүмүүжигч байсан тул өнгөрсөн сарын 21-нд суллагдсан юм байна.

Хэргийг сануулахад, түүнд 2011 онд анхан болон дунд шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1-ээр зүйлчлэлийн дагуу “Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн” хэмээн чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ял эдлүүлэх ял оноосон. Харин түүний хэргийг 2011 оны нэгдүгээр сарын 05-нд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ц.Жаргалсайханыг төрийн нууц задруулсан гэмт хэрэг үйлдсэн нь эх орноосоо урвасан шинжгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд зааснаар таван жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Д.ЖАРГАЛ

URL:

Сэтгэгдэл бичих