Э.Даваачимэг залуучуудын дэлхийн аварга боллоо

Тайланд улсын Паттая хотын “Eastern National Sports Training Center” төвд чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр манай 3 эмэгтэй бөх дэвжээнд гарснаас 51 кг-ийн жинд өрсөлдсөн “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэг урамтай сайхан барилдаж алтан медаль хүртлээ. Ийнхүү манай чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны залуучуудын дэлхийн аварга төрлөө. Өмнө нь эрэгтэйчүүдийн төрөлд Гавьяат тамирчин А.Баатархүү, олон улсын хэмжээний мастер С.Эрдэнэбаяр, Т.Даваахуяг нар дэлхийн залуучуудын аварга болж байсан юм.
Маргааш манай 3 эмэгтэй бөх мөн барилдана.
Энэ залуучуудын ДАШТ-д 42 орны бөхчүүд оролцож байна.
Эмэгтэй

44 кг 1. Рие Мацумото /Япон/
2. Илона Семков /Украин/
3. Эрин Симона Голстон /АНУ/
3. Инду Чаудару /Энэтхэг/
Энэ жинд 17 бөх өрсөлджээ.
51 кг 1. Эрхэмбаярын Даваачимэг /Монгол/
2. Мирва Кенжер /Турк/
3. Лилия Хоришна /Украин/
3. Ян Чунлин /БНХАУ/
Манай бөх Э.Даваачимэг /”Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Х.Рич Оделлог 2:0, 1:0 оноогоор, хоёрдугаар тойрогт Германы бөх Нина Хеммерийг 1:0, 3:2 оноогоор, гуравдугаар тойрогт Японы бөх Марека Шидочиг 0:1, 1:0, 2:0 оноогоор ялж, дөрөвдүгээр тойрогт Хятадын бөх Ян Чунлинийг 1:1, 5:0 оноогоор ялж, алтан медалийн төлөө барилдаанд Туркийн бөх Мирва Кенжерийг 3:0, 4:0 оноогоор давамгайлан хожиж дэлхийн аварга боллоо.
Энэ жинд 21 бөх өрсөлджээ.
59 кг 1. Чихо Хамада /Япон/
2. Хафизе Шанин /Туръ/
3. Жиамин Фенг /БНХАУ/
3. Оксана Херхел /Украин/
5. Сүхээгийн Цэрэнчимэд /Монгол/
Манай бөх С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт Унгарын бөх Китти Анжела Коросиг 1:0, 3:0, хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Хе Жеонг Сеог 1:0, 3:0 оноогоор ялж, гуравдугаар тойрогт Японы бөх Чихо Хамадад 0:1, 1:5 оноогоор ялагдаж, дагах барилдаанд Болгарын бөх Митти Николава Христоваг 3:0, 1:0 онооны харьцаагаар ялсан ч хүрэл медалийн төлөө Украиний бөх Оксана Херхелд гурван үед 1:0, 3:3, 1:3 оноогоор дийлдсэн байна.
Энэ жинд 19 бөх өрсөлджээ.
69 кг 1. Дорити Элизебат Яц /Канад/
2. Светлана Бабушкина /ОХУ/
3. Сара Дошо /Япон/
3. Дарья Урзула Осока /Польш/
5. Отгонбатын Оюунтуяа /Монгол/
Манай бөх О.Оюунтуяа /”Аварга” БТДС/ нэгдүгээр тойрогт Оросын бөх Светлана Бабушкинатай таарч 1:5, 0:1 онооны харьцаагаар ялагдсан ч дагах барилдаанд Беларусийн бөх Кристина Федарашкаг 1:0, 3:0 оноогоор ялж хүрэл медалийн төлөө барилдаанд Польшийн бөх Дарья Урсула Осокад 0:1, 0:4 оноогоор ялагдлаа.
Энэ жинд 21 бөх өрсөлдөв.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

URL:

Сэтгэгдэл бичих