С.Ганбаатар С.Баярцогтыг дуэльд дуудав

УИХ-ын нэр бүхийн 23 гишүүн гарынхаа үсгийг зурж, Оюутолгойн гэрээг өөрчлөх нь зөв хэмээн үзэн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв. Гишүүд дотор С.Ганбаатар, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Х.Баттулга, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн нар толгой цохиж яваа. Харин С.Ганбаатар гишүүн “Оюунтолгойн гэрээний хөрөнгө оруулалтыг бид хөндөөгүй.

Энэ гэрээг өөрчлөх нь зөв гэж үзэж байгаа. Үнэхээр аймшигтай гэрээ болсон. Тиймээс С.Баярцогтыг дуэльд дуудаж байна. Нүүр нүүрээ хараад энэ гэрээний алдаатай зүйлийг яримаар байна” гэсэн юм. Тэгэхээр С.Баярцогт С.Ганбаатарын дуэлийг хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч дээрх 23 гишүүн Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр цаашид тэмцэнэ гэдгээ илэрхийлээд байна.

Б.БӨРТЭ


URL:

Нэр: Sha Schopper Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих