Өнөөдөр “Чингис хаан-2012” тэмцээн эхэлнэ
“Чингис хаан-2012” жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ. Тус тэмцээн нь 2016 оны олимпийн эрхийн анхны тэмцээн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болон дөрөв дэх жилдээ ийнхүү зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү тэмцээн нь баг тамирчдын хувьд олимпийн наадмын эрхийн 100, 60, 40 оноо авахаас гадна, амжилтаа бататгах, өрсөлдөгчөө судлах, дэлхийн чансааны шилдэг тамирчдын барилдааныг эх орондоо зохион байгуулж байгаагаараа ач холбогдолтой аж.
“Чингис хаан-2012” дэлхийн цомын цуврал тэмцээнд 20 орны баг тамирчид, албаны хүмүүс, шүүгч 150 гаруй хүн оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. Харин өчигдөрийн байдлаар таван орны баг тамирчид /Чех, Словян, БНХАУ/ эх орноо төлөөлөн ирсэн байна. Зарим улс орон оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн байна. Учир нь олимп өндөрлөөд удаагүй мөн зардал мөнгө гээд олон шалтгаан байгаа аж.
Ц.Болор
URL: