Сайд Л. Гансүх өөрийгөө хамгаалсан нэвтрүүлгээ телевизүүдээр цацуулсан 15 сая төгрөгөө хаанаас авснаа ядаж тайлбарлачих л даа

Сэтгүүлч А. Баатархуяг, Г. Уянга нар өчигдөр БОАЖ-ын сайд Л. Гансүхийг Авилгатай тэмцэх газарт өгсөн байна. Тэд энэ талаараа хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийсэн юм.  Л. Гансүхийг Авилгатай тэмцэх газарт өгөх болсон шалтгаанаа “ МҮОНТ тэргүүтэй телевизүүдээр  цацсан нэвтрүүлгийн зардлыг хаанаас гарсан, Л. Гансүхийн амьдарч буй 165  сая төгрөгийн үнэ бүхий байрыг гадны аудитоор шалгуулах гэж, түүний сүүлийн найман жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах тухай асуудлаар хандсан” хэмээн тайлбарлав.
Түүнчлэн Сэтгүүлч А. Баатархуягийн бичсэн өгүүллээс цөөн үгийг таслан авч түүн дээр хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаах шатандаа явж байгаа бөгөөд үүнийг тэд хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна хэмээн үзэж байгаа юм байна.
Тэд эрх баригчдын гарт Монголын хууль, шүүх үйлчилж байна гэдгийг хатуу хэлж байлаа. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлэн”  Л. Гансүхийн гэрт очиж байрны үнэлгээг тогтоох болно “ гэж Г. Уянга хэлэв.
Б.Даваахүү


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.