Малчид, тариаланчдын анхааралд:

Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус , өдөртөө 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тундас орно. Салхи зүүн хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө нутгийн баруун хэсгээр 1-6 градус, зүүн хэсгээр 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө сэрүүсч бүх нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна, Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус дулаан, өдөртөө 11-13 градус дулаан байна.

2012 оны 9 дугээр сарын 12-ноос 9 дүгээр сарын 16-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 12-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна. 14-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.