Намаасаа хөөгдсөн Т.Хасбаатар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг яаралтай шоронд хоригдох ёстой этгээд гэж дүгнэжээ

Ардчилсан Намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн буюу 5 сарын 30-нд Өвөрхангай аймгийн АН-ын даргаас огцорсон билээ.
Үүнийхээ дараа тэрээр Г.Батхүү, Д.Зоригт нарыг иргэдийн саналыг авах зорилгоор 168 сая төгрөг хууль бусаар тараасан хэмээн мэдэгдэж, намаасаа хөөгдөх “ял сонссон”.
Гэвч тэрээр өдгөө ч мөнөөх Ардчилсан Намын гишүүд, дэмжигчдийн холбоо гэгчээ удирдсаар буй ба хэвлэлд өгсөн ярилцлагадаа АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тун хурцаар шүүмжилжээ.
Тэрээр : “УИХ-ын 2008 оны сонгуулиар гэм зэмгүй таван хүний амийг хороосон эмгэнэлт явдлын улс төрийн хариуцлагыг МАН-д үүрүүлж чадалгүй хамтарсан Засгийн газар байгуулж урваж шарвахаар нь Н.Алтанхуягт таван хүний амийг сануулж, таван амьд сарнай бэлэглэхэд өмн ч их цочирдож билээ… Дүрмийн бус намын дарга, их хурлаасаа сонгогдоогүй учраас Н.Алтанхуяг аль хэдийн намаасаа хөөгдчихсөн байгаа. Тэгээд ч МАНАН-гийн Засгийн Газрын тэргүүн шадар сайд байхда Германы “Дойче” банкнаас 40 сая ам.доллар зээлэх, түүнийгээ хувийн компанидаа ашигласан гэх мэт олон гэмт үйлдлээсээ болж Н.Энхбаярын араас явах хүн бол Н.Алтанхуяг” хэмээн өгүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.