Зэс, алтны үнэ өсч байна

Нүүрсний үнэ уруудаж байгаа энэ үед зэс, алтны үнэ мэдэгдэхүйцээр өсч эхэллээ. Зэс сүүлийн үед 7500 ам.доллар болж буугаад байсан бол одоо 8000 ам.доллар даваад байна. Зэсийн үнэ өссөн нь Хятадын Засгийн газрын эдийн засгийг дэмжих төсөв батлагдсантай холбоотой гэж шинжээчид хэлж байна. Урд хөрш дэд бүтцийнхээ 60 төсөлд 157 тэрбум ам.долларын санхүүжилт хийх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гаргасан юм. Хятадын хувьд зэс хэрэглэгч гол улс. Дэлхий даяар хэрэглэж буй нийт зэсийн 40 хувийг дангаараа хэрэглэдэг гэсэн статистик бий.Алтны үнэ ч өндөр байна. Сүүлийн зургаан сарын хамгийн өндөр түвшиндээ хүрчээ. Нэг өдрийн дотор хоёроос дээш хувиар өссөн нь энэ сарын хамгийн өндөр өсөлт юм байна. Өчигдрийн байдлаар нэг унци алт 1732 ам.доллараар худалдаалагджээ. Цаашид ч өсөх хандлагатай гэж эдийн засагчид хэлж байна. Алтны үнийн хувьд нэг онцлог бий. Эдийн засаг хямрахаар эсрэгээрээ үнэ нь өсдөг металл бол алт.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих