Хуурамч архинаас болж хүн амиа алдав

Чех улсад хуурамч архи хэрэглэсний улмаас 16 хүн амиа алдаж, 22 хүн эмнэлэгт хүргэгджээ. Дэлгүүр, супермаркетуудад зарагдаж байсан метилийн спиртийн агууламжтай архи хэрэглэсний улмаас зарим хүн сохорч, нөгөө хэсэг нь комд орсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан архинууд нь нэг үйлдвэрийнх байсан бөгөөд харин брэндийн эзэмшигчид тэдний барааны тэмдгийг хуурамчаар үйлдсэн байгааг мэдэгдсэн тул тэднийг хариуцлагад татахгүй гэнэ.

Хүн олноор хордсон энэ явдал Чехэд сүүлийн 30 жилд гарсан хамгийн ноцтой тохиолдол юм байна. Тиймээс тус улс, онц байдал тогтоон, архи худалдаалахыг хоригложээ. Дашрамд дуулгахад метилийн спирт буюу метанол нь мэдрэдийн судсыг хордуулагч хүчтэй хор юм. Энэ спиртийг хэрэглэвзл харааны түвшин муудаж, судасны тонус атдагддаг бөгөөд ердөө 10-30 миллитр метилийн спирт уухад хүний амь насанд аюултай байдаг аж.

Эх сурвалж:”Нийслэл Таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих