НҮЦГЭРЭЛ

Намар нүцгэн улирал. Өвөл цасанд, зун нав чинд даруулдаг моддыг энэ улиралд юу ч халхалдагг үй, тэр бүү хэл салхи, шувууд ч үгүй болчихдог нүцгэн. Миний өдөр бүр алхдаг, магадгүй чиний хэзээ ч алхахгүй тэр гудамжаар дүүрэн навч хөглөрч, тэр навчны шав шар хөндүүр нүдний өмнүүр татчихаад, инээх хүсэл төрдөггүй учир хамгийн тэнгэрлэг нүцгэрлийг намраас л олж хардаг. Шар өнгийн цамц өмсөж зүрхэлдэггүй минь учиртай ч юм шиг. Намрын өнгө бол түүний л, бас гунигийн, цээжин дотроос хэмлэх дурсамжийн, хаа холоос даллах алсын, тэнгэрээс ширтэх нарны өнгө. Намрын өглөө, намрын үдэш, нам рын өдөр, намрын шөнө нууцлаг, нам гүм юм шиг ч нүцгэн. Юунд нь тэгт лээ дур ладгийг ч мэдэхгүй, гэхдээ шалтгаангүй хайрлаж, үзэн ядаж, гуниглаж, хааяа тэсэрч, заримдаа нүдээ анин мөрөөдс өн өдрүүд минь дандаа намрынх байж таардаг. Хамгийн уянгалаг хөгжим шиг, хамгийн тансаг мөрүүд шиг үнэртэй навчис. Навчилдаг л нэг, нүцгэр дэг л нэг модод боловч сэтгэлийн минь дундуур хөг татуулж чадах увдист уналт навчных.

Хаа нэгтээ зурсан хөрөг шиг нууцлаг, амарлингуй, удаан ширтвэл өмнөөс хашгирч ч мэдэх амьд, хүслээ шивнэвэл биелүүлж чадах шидтэй, шувуудгүй нуур шиг нүцгэрэл.

Намар л “нүцгэлмээр” санагддаг.

Нулимс дуслуулахгүй уйлах, авиа гаргахгүй хашгирах, хөдлөхгүй бүжиглэхийг хүсдэг. Хачин танил, заримдаа өөрт минь зохидоггүй тэр л багаа хуу татан хаяж, нүүр, нүдний цаана нуугдах “би”-гээ толиноос бус, навчнаас олж харахыг хүсдэг. Миний үл мэдэх тэр ертөнцөөс илгээсэн мэт бороо цонх, зам даган урсахад олон жилийн өмнөх тэр хүйтэн өдөр одоо ч сэтгэлээс минь арчигдаагүйг мэдэрдэг.

Эцэс төгсөлгүй хөөцөлдөөн, хэзээ ч зогсдоггүй, урагшлан урагшлах цаг хугацаа, хэн нэгний тэнэглэл, цэцэрхэл, бардамналыг үл анзаарахыг мөрөөддөг.

Бороон дундуур алхсаар, тэр цэцэрлэгт ирэхэд ганцхан навч газар уначихсан байсныг санадаг. “Түрүүлээд уначихаж, уг нь болоогүй, ядаж л нэг сар үлдсэн шүү дээ” гэж модон сандал дээрх навчийг өрөвдсөнөө мартдаггүй. Ирдэг, явдаг, эргэдэг, мартагддаг хүмүүсийн үй олон дүрээс залхдаг. Уул, усан дундах модон сүмийн шалан дээр сийлсэн үсгийг уншихсан гэж санааширдаг. Намарт л чихэвчээрээ чих хийж, хаашаа ч юм алхдаг. Навч унах цагаар л өөртөө би эргэж ирдэг.

…Тэнгэрээс ихэмсэг төрхийг Тэр “намар” гэж нэрлэсэн….

Амьдрал хэмээх модны нав чис нэг, нэгээрээ алгуурхан доош унаж, бид хязгааргүй тийш ойртсоор. “Бүх юм” гэж бид ний нэрлэдэг тэр ганцхан зүйл дуу сахын цагт нүцгэрэл, ау гаа их нүцгэрэл тосно. Намар мэт


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих