АВАРГА БОЛОХОД АХИАД ЗУРГААН ДАВАА ХЭРЭГТЭЙ

Японы мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн Аки башёг найман өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо, озэки Харүмафүжи, Кисеносато, маэгашира Такаяасү, Кёкүтэнхо нар 8-0 амжилтаар тэргүүлж явна. Гэмтлийн улмаас гурван озэки цолтон тэмцээнийг дундаас нь орхисон тул “Барилдах хүчтэй өрсөлдөгч цөөрсөн” гэдэг шалтгаанаар манай бөх Харүмафүжи Д.Бямбадоржийн их аварга цолонд хүрэх шалгуурыг улам өндөрсгөж, дор хаяж 14 давах даалгавар өгсөн байна.

АВАРГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ӨНДӨРСӨВ

Намрын тэмцээнд ёкозүна болохын төлөө зүтгэж байгаа манай озэки Харүмафүжиг холбооноос түрүүлэх, эс бөгөөс 13 ялахад аварга болгоно хэмээн зарлаж байсан билээ. Гэтэл Барүто, Котошёогикү, Котоошюү гэсэн гурван озэки гэмтэж, барилдах өрсөлдөгчид нь хөнгөрсөн хэмээн үзээд, түүний ёкозүна болох шалгуурыг өндөрсгөсөн байна.

Сүмогийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Цүрүта тэмцээний тав дахь өдөр комүсүби Точиношинтэй барилдахдаа зүүн зайлан ялсныг нь шүүмжилж “Түрүүлэхэд хэцүү л юм. Сайн барилдаж байгаа ч нэг л биш. Дахиж мөргөлдөлгүй зайлах юм бол аварга цол авах аргагүй болно. Яллаа гэж баярлаад байх биш, мөргөлдөөд дайрч ялах хэрэгтэй.

Гурван озэки гэмтчихсэн болохоор заавал түрүүлэх шаардлага тавина. Үгүй юмаа гэхэд 14 юм уу 15 ялж байж ёкозүна болох ёстой” гэж хэлсэн байна. Гурван арслан бэртэн, тэмцээнийг дундаас нь орхисон тул холбооны ерөнхийлөгч Китаноүми бөхийн хорхойтнуудаас уучлал хүслээ. Тэрбээр “Озэки гэдэг холбооны нүүр царай байх ёстой. Гэтэл тэд гэмтэж барилдах бололцоогүй боллоо.

Бэлтгэлээ сайн базааж, гэмтэхгүй байх нь тэдний үүрэг” гэж хэлсэн байна. Намрын тэмцээнийг найман өдрийн дараах байдлаар маэгашира Такаясү, Кёкүтэнхо, озэки Харүмафүжи, Кисэносато, ёкозүна Хакүхо нар ганц ч унаагүй тэргүүлж явна.

КЁКҮТЭНХО БАС Л ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ

Дээд зиндааны хамгийн ахмад бөх, 38 настай Кёкүтэнхо Н.Цэвэгням намрын тэмцээний эхний өдрөөс эхлээд найм дараалан ялаад байна. Мэргэжлийн дэвжээнд 20 жил барилдахдаа тэрбээр анх удаагаа эхний найман өдөр дараалан ялж байгаа бөгөөд нийт ялалтынх тоо нь 811 боллоо. Одоо Н.Цэвэгням дахин хоёр даваа авахад л түүхэнд ялалтынхаа тоогоор долдугаар байрт, гадаад бөхчүүдийн дунд нэгдүгээрт бичигдэх юм. Манай бөх сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ч намрын тэмцээнд дээд амжилтыг тогтооно гэдгээ амлаад байгаа. Ийм амжилт гаргасан маань эх орон, тусалж дэмжиж ирсэн ард түмний маань ач тус гэдгийг хэлж, ачийг нь хариулахын тулд зүтгэнэ гэдгээ хэлсэн.

Энэ сарын 11-нд Японы анагаах ухааны “Токүшюкай” нийгэмлэгийн тэргүүн Т.Токүда Кёкүтэнхогийн хүсэлтээр Налайх дүүргийн эмнэлэгт бөөрний цус шүүгч аппарат тавыг бэлэглэн, Монголын нэг эмч, нэг техникч, хоёр сувилагчийг урьж дадлага хийлгэхээр болов. Тус нийгэмлэг Монгол Улсад 500 ортой, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэг барихаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. 2009 оны наймдугаар сард хайрт аав Нямжав нь бөөрний дутагдалд ороход Налайх хотын эмнэлэгт хэрэгцээтэй багаж хэрэгсэл байсангүй. Ингээд ааваа алдсан тэр үед Кёкүтэнхо “Хэрэв тэр үед эмнэлэгт аппарат хэрэгсэл байсан бол аав маань амьд байж болох байлаа. Над шиг ийм зовлон үзэх хүний тоо 1-2-оор ч гэсэн багасаасай гэсэндээ Налайхын эмнэлэгт заавал бөөрний аппарат бэлэглэнэ” хэмээн андгайлж байсан биелэж, тун баяртай байгаагаа ярьжээ.

Мөн Налайх дүүргийн эмнэлэгт Түргэн тусламжийн хоёр машин бэлэглэхээр илгээгээд байгаа аж.

МАКҮҮЧИ ЗИНДАА

Зүүн                               Цол           Баруун

Хакүхо 8-0                         Ё

Харүмафүжи 8-0                О            Кисэносато 8-0

Котошёогикү 2-2 гэмтэл     О            Барүто 1-3 гэмтэл

Котоошюү 2-4 гэмтэл         О           Какүрюү 7-1

Миёогирюү 6-2                  С           Гоэйдо 5-3

Аойяма 1-7                       К           Точиношин 2-6

Шёохозан 2-7                   М1          Кайсэй 3-5

Аран 0-8                          М2          Гагамарү 2-6

Хоомашёо 4-4                  М3          Тоёоношима 2-6

Аминишики 7-1                М4           Тоёохибики 4-4

Точиоозан 6-2                  М5           Такэказэ 4-4

Токитэнкү 2-6                   М6           Масүнояма 4-4

Миябияма 3-5                   М7          Шёотэнро 2-6

Дайдо 2-6                        М8           Окиноүми 7-1

Китатайки 2-6                   М9           Такаясү 8-0

Ёшиказэ 4-4                    М10           Вакакоюү 3-5

Кёкүтэнхо 8-0                  М11           Ваканосато 4-4

Чиёотайрюү 4-4                М12          Такарафүжи 2-6

Асасэкирюү 4-4               М13           Тэнкайхо 2-6

Асахишёо 6-2                  М14           Кимүраяма 4-4

Фүжиазүма 3-5                М15          Саданофүжи 3-5

Таканояма 3-5                 М16

МОНГОЛ СҮМОЧДЫН АМЖИЛТ

Жюүрёо

З-2 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-2

З-10 Таканоива А.Баасандорж 4-4

З-14 Араваши Э.Дөлгөөн 2-6

Б-14 Ониараши Ө.Өлзийжаргал 2-6

Макүшита

З-1 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 3-1

З-5 Азүмарюү С.Тодбилэг 2-2

Б-8 Широнорюү Э.Одгэрэл 1-3

З-9 Сэйро А.Өнөболд 4-0

З-10 Кагамио Б.Нанжид 2-2

Б-12 Сакигакэ Я.Баттүшиг 1-3

Б-21 Вакамишёо Г.Ган-Эрдэнэ 2-2

Б-30 Рюүо Э.Санчирболд 3-1

З-36 Сэншёо Э.Баярбат 3-1

Б-42 Тайга С.Шаравнямбуу 2-2

З-45 Рюүонами Б.Буянжаргал 3-1

З-58 Тоорүгава Д.Ууганбаатар 3-1

Санданмэ

Б-7 Аратоши В.Цэрэндорж 3-1

Б-11 Чиёшёома Г.Мөнхсайхан 4-0

Б-42 Дайонами Б.Ууганбаяр 2-2

Б-97 Такакасүга Э.Энхманлай 3-1

М.СУГАР-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих