С.Баяр “Чингис” хааны алтан ургийн хүн үү?

Бичиг үсэг дэлгэрч, цаасыг өргөнөөр хэрэглэх болсноор угийн бичиг, эх түүхээ бичиж, тэмдэглэн хойч үедээ үлдээдэг болжээ. Үүнээс гадна дэлхийн олон оронд угийн бичгээ модны хэлбэрээр зурж тэмдэглэн, үлдээдэг байна. Тэгвэл жирийн нэгэн монгол инженер угийн бичгээ уламжлалт нарны цацраг хэлбэрээс өөрөөр Европчуудын өргөн хэрэглэдэг модны зургаар бүтээсэн байна. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Б.Буян “Чингис хааны алтан ургийн угийн мод” хэмээх энэхүү бүтээлдээ  Их эзэн Чингис хааны алтан ургийн угийн бичгийг гаргаж, түүний 32-34 дэх үеийн үр хойчийг тодруулахад чиглэсэн гэнэ.Энэхүү бүтээлд Чингис хааны удмын 3000 гаруй хүний нэр, угсаа гарвалыг багтаасан бөгөөд тэдний дунд МУ-ын Ерөнхий сайд асан С.Баярын нэр бичигджээ.Ямартаа ч, Энэхүү бүтээлийн судалгааг үнэн зөв гаргаж чадсан бол, Хөвсгөл нутгаас гаралтай экс сайд маань Чингис хааны үр удам, алтан ургийн хүн  болох нээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих