205 хүнийг эрүүлжүүлжээ

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 34-ын хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна. Уг хоногт нийслэлд хүчиндэх нэг, хулгайлах ес, дээрэмдэх нэг, танхайрах 12 хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 31 осол бүртгэгдэж, 22 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 205 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих