Монголын тэргүүн баячуудын эд хөрөнгөний жагсаалт-3

Гадаад харилцааны сайд Лу.Болд. АН-ын том санхүүжүүлэгчдийн нэш, монголын тэргүүн баячуудын

жагсаалтыг өнгөлдөг энэ эрийн хөрөнгө тун хурдан аривжсан. Лу.Болдын “Бодь групп” нь банк санхүү, хэвлэл мэдээлэл, энтертайнмэнт, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, барилга хөрөнгө оруулалт зэрэг салбаруудад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг, 15 охин, 8 хамтарсан хөрөнгө оруулалт бүхий нийт 23 гишүүн компанитай.
“Голомт” банк
Голомт банк нь 1995 онд үүсгэн байгуулагдсан . Хэдийгээр энэ банкыг сэргээн босголт нэртэй төрийн банкны суурин дээр байгуулагдсан гэдгийг бүгд мэддэг ч хэн ч шүүхээр явж зарга хийж чадаагүй юм. Асар их мөнгө олдог, эздээ хэзээ ч гомдоож байгаагүй том мөнгөний авдар. Ганцхан жишээ дурьдахад л хангалттай. 2011 оны эхний хагас жилийн байдлаар Голомт банкны цэвэр ашиг өмнөх оноос 74 хувиар өсч, 15.04 тэрбум төгрөгт хүрч байсан байх юм. Өөрөөрхэлбэл хагас жилийн дотор Лу.Болд 15.04 тэрбум  төгрөгийн цэвэр ашиг олж байна гэсэн үг. Энэ банк дамжуулан дотоодын зах зээлийн карт болон олон улсын төлбөр тооцооны 60 хувь, гадаад худалдааны санхүүжилтийн 50 хувь, гадаад төлбөр тооцооны 40 гаруй хувийг дангаар гүйцэтгэдэг,  Бээжин, Сөүл, Лондон хотуудад төлөөлөгчийн газартай.
“Бодь даатгал”
Анхны хувийн даатгалын компани болох “Бодь даатгал” компани 1995 онд байгуулагдсан. Нийт 50 гаруй төрлийн даатгалын үйлчилгээг үзүүлдэг. Монгол дахь нийт даатгалын зах зээлийн 25 хувийг эзэлдэг.
“Мөнгөн гүүр ББСБ”
“Мөнгөн гүүр” ББСБ нь 2003 оны 3-р сард Монгол банкнаас мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцооны үйлчилгээний тусгай зөвшөөрлийг авч, БНХАУ руу юаны гуйвуулгыг гүйцэтгэж эхэлсэн Монгол улсын мөнгөн гуйвуулгын анхны банк бус санхүүгийн байгууллага юм. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээнээс гадна өөрийн болон бусдын нэрийн өмнөөс гадаад валют бэлэн болон бэлэн бусаар худалдах худалдан авах валют арилжааны үйлчилгээг давхар гүйцэтгэдэг. Хятад руу бизнес эрхлэгчдийн хамгийн том наймаа зөвхөн энэ байгууллагаар дамжин хийгдэж байна.
“Сар Шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага
Тэгвэл энэ байгууллага Япон руу чиглэсэн санхүүгийн гүйлгээ хийдэг. 2001 онд байгуулагдсан  “Сар Шинэ интернэшнл” нь Бодь Групп болон Японы хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар нийт 7500 гаруй үйлчлүүлэгчтэй гэнэ.
“Бодь цамхаг”
“Бодь цамхаг” ХХК нь 2003 оны 11-р сард байгуулагдсан. Тус компани нь Монгол Улсад хамгийн анхны оффисийн зориулалттай баригдсан барилгуудын нэг юм.
“Просетрийл Эстейт
“Просетрийл Эстейт” ХХК нь 2006 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа.
“Бодь Электроникс”
Бодь Электроникс ХХК нь 1995 онд Бодь Группийн охин компани болж байгуулагдсан. Дотоодын зах зээлд компьютер болон түүний дагалдах хэрэгсэл, хяналтын камерын систем, барилгын автоматжуулалт, видео хурлын системийг нийлүүлдэг. Ихэвчлэн тендерт оролцож, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.
“Евро-Хан” ХХК
Лу.Болдын Щвейцарчуудтай хамтарч байгуулсан компани. Евро Хан компани нь Украйн улсад үйлдвэрлэгддэг “Антонов” онгоцыг Монголд нийлүүлэх эрхтэй цорын ганц нийлүүлэгч бөгөөд Говь-Алтай аймгийн Тайшираас Алтай хот хүртэлх усны сувгийн ажлыг гүйцэтгэсэн. Мөн уул уурхай, газрын тос болон түлш нийлүүлэгч томоохон компаниудад хэрэгцээт сэлбэг, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг.
“Бодь пропертийз” ХХК
Үл хөдлөх хөрөнгө, барилга угсралтын ажлын төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг иж бүрнээр гүйцэтгэгч. Энэ компани  нь   “Шинэ төгөл орон сууцны цогцолбор,” Голомт” банкны тооцооны 1-р төв,    “Бодь цамхаг” “Голомт” хотхон,   “Санзай хотхон” амины орон сууцны хороолол зэргийг барьж гүйцэтгэсэн. Мэдээж  энэ бүх үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө орулагч нь Лу.Болд.
“Хонка Лог Хоум” ХХК
Тус компани нь Финляндын алдартай дүнзэн байшин үйлдвэрлэгч Хонка брэндийн албан ёсны дистрибютерээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Финляндын Тиккурила будгийн албан ёсны дистрибьютерийн эрхийг авсан.  Мөн 2008 оноос “Экохоумс” төслийг хэрэгжүүлэн Канад каркасан хийцийн барилга угсралтыг эхлүүлсэн.
“Мон Си Кон” ХХК
Мон Си Кон ХХК нь мөн л барилга угсралтын компани. 2011 оноос эхлэн Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дөчин мянган айлын орон сууц” төсөлд оролцож байгаа.
“Инкон” ХХК
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Барилга угсралт, сантехникийн гагнуурын ажил, харилцаа холбооны шугам, дотоод засал чимэглэлийн ажил гүйцэтгэдэг.  Монголын Иргэний Агаарын Тээврийн барилга болон зочид буудал,    Улсын Их Хурлын Музей, Хууль Зүйн Хорооны сургалт, мэдээл болон сурталчилгааны төвийн байр зэрэг томоохон тендерийн ажилыг гүйцэтгэсэн.  Тус компани Оюу Толгойг үйлдвэрлэлийн зориулалттай цахилгаан эрчим хүчээр хангах 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын (ЦДАШ) 29 км хэсгийн барилга угсралтын ажил220 кВ-ын ЦДАШ-ын төмөр тулгуурын нийлүүлэлтийг хариуцдаг. Мөн Ханбогдын ЦДАШ болон дэд станцын ханган нийлүүлэлт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа. Мөн бодит ажиглалтын систем барих ажилд Бодь групп ялалт байгуулжээ.  ИНЕГ-ын захиалгат асар том хөрөнгө оруулалттай энэ ажилыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Өмнөговь аймгийн Мандал овоо суманд барьж байгуулах юм.

 

http://shudarga.mn/?dazo=news&newsid=13034&catid=1


URL:

Сэтгэгдэл бичих