С.Жавхлан: Монгол эмэгтэйчүүд хотоос гарч өтөг бууцан дээрээ төрж байтугай

Нийтийн дууны ханхүү,  МУ-ын гавьяат жүжигчин С.Жавхланг улс төрөөр оролдоод эхлэхэд нэг хэсэг амтай болгон шуугисан. Аливаа юманд амархан дасдаг Монголчууд одоо дөжирч байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл “Гал Үндэстэн ” холбооны тэргүүн маань саяхан “Монгол эмэгтэйчүүд хотоос гарч өтөг бууцан дээрээ төрж байтугай” хэмээн зарлигдлаа. Түүнийхээр бол “төрөх газрууд огт х эрэггүй бөгөөд малын халдварт өвчин хаа сайгүй газар аваад байгаа өнөө цагт өтөг бууцан дээр төрсөн хүүхэд эрүүл гарна” гэж тооцоолсон бололтой. Монгол ахуй хэмээн ярьж явах түүнийг хааяа нэг телевизээр ярилцлага өгөөд гарахад нь хүмүүс дооглож нөхрийн ярьж байгаа нь улиг болж байна гэлцэх нь ч бий. Монголоо гэсэн сэтгэл, сайхан дуу хоёрыг нь сонсоод л уучлах юм даа.

zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих