ТАНЫГ ДУУДАХАД ХVVХЭД ТАНЬ ЭРГЭЖ ХАРАХГVЙ БОЛ…

Бяцхан дvv минь хорвоо ертєнцийн анхны дуу авиаг хоёр хоногийн өмнө сонслоо. Энэ өдрийг хvртэл ээж, аавынхаа дуу хоолойг бvv хэл өөрийнхөө уйлахыг ч сонсоогvй дvv маань айх, гайхах нь зэрэгцэн анх удаа өөрийнхөө нэрийг сонссон юм. Оюу-Эрдэнэ гэж…
Таван сартайгаасаа эмээгийнхээ гар дээр өссөн тэр vеийнхнээсээ өсөлт муутайгаас зуны сувилал, элсэн эмчилгээнд явснаар сая нэг сонсголгvй гэдгийг нь мэдсэн хэрэг л дээ. Бид итгэхгvй л байлаа. Итгэхийг ч хvсээгvй юм л даа. Харахад цоо эрvvл хvvхэд, инээнэ, уйлна, шулганана. Гэхдээ л сувиллын эмчийн зөвлөсний дагуу ЭХЭМТ-д бага насны хvvхдийн сонсголыг шалгадаг анхан шатны шинжилгээ “Вера”-г хийлгэв. Бас сонсголгvй гэдэгтэй нь ч эвлэрэв.

Хvvхдийг унтаж байхад хийдэг энэ шинжилгээ гадна орчны дуу авиаг хvлээж авч байгаа тєвшинг тогтоодог ажээ. Шинжилгээний хариугаа чих хамар хоолойн “ЭМЖЖ” эмнэлгийн Сонсгол судлалын эмч, анагаах ухааны докторант М.Заяа эмчид vзvvлэв. Тэрээр “Хоёр чих нь сонсголын бууралттай. Зvvн чих нь арай дээр. Ямартай ч зургаан сар сонсголын аппарат зvv. Нэг аппарат нь 350 мянган төгрөгийн їнэтэй. Хоёр чихэнд нь зvvлгэвэл сайн. Хэрэв vр дvнгvй бол дунгийн суулгацын хагалгаанд орох шаардлагатай. Хагалгааг гурав хvртэлх насны хvvхдэд хийвэл зургаан настайдаа жирийн сургуульд орох боломжтой. Хагалгааны vнэ 19500 ам.доллар. Эртнээс мөнгөө бэлдсэн нь дээр” гэсэн нь муу бас сайн мэдээ байлаа. Муу нь бусдын л адил орлоготой манайх шиг айлд 19500 ам.доллар гэдэг тийм ч амар цуглуулчих мөнгө биш. Харин сайн нь сонсголтой болно гэдэг итгэл найдвар байсан юм.

Ингээд хорооны тодорхойлолт, эмнэлгийн дvгнэлтээ дvvргийнхээ Нийгмийн халамж vйлчилгээний хэлтэст өгснөөр улсаас 90 хувийн зардлыг нь гаргаж, бид 70 мянган төгрөг төлөөд л дїї маань аппараттай болов. Гэвч аппаратдаа дасахгvй аваад шидчихнэ, амандаа vмхчихнэ. Сар бvр эмнэлэгтээ хянуулна.

Нэг л мэдэхэд зургаан сар өнгөрч “Вера” шинжилгээгээ ахин хийлгэлээ. Ахиц гарсан юм алга. Тиймээс “Дунгийн суулгац”-ын хагалгааг эрчимтэй сонирхож эхлэв. Чихний дун дотор байрладаг олон эс гадна орчны дуу чимээг тархинд дамжуулснаар хvн сонсдог ажээ. “Дунгийн суулгац”-ын хагалгаа бол тэр эсvvдийн оронд дуу дамжуулах vvрэгтэй электродуудыг дун дотор суулгаж гадна талын аппараттай холбосноор механикаар сонсголтой болгож буй хэрэг гэнэ. Биднийг хандахаас өмнө “ЭМЖЖ” эмнэлэг уг хагалгааг 2009 оноос хойш 15 хvvхдэд хийжээ. Дэлхийн зах зээлд нэг бvрийн vнэ 29500-30000 ам.доллараар худалдаалагддаг “Дунгийн суулгац”-ыг Эрvvл мэндийн яам Австралийн “Кохлеар” фирмтэй санамж бичиг байгуулж нэг бvрийн vнийг 19500 ам.доллараар тооцон 50 ширхгийг худалдан авах эрхийг “ЭМЖЖ” эмнэлэгт авч өгсөн нь энэ аж. Ер нь, дэлхийд уг хагалгааг хийх эрхтэй цөөн эмч байдгаас манайд Австрали, Хятад, Солонгос, Герман, Америк эмч нар ирж хагалгаа хийдэг гэнэ.
Өнгөрсөн зургадугаар сард ийм эрхтэй эмч нар Монголд семинар зохион байгуулж тvvнийгээ тохиолдуулан “Дунгийн суулгац”-ын хагалгаа хийлгэхээр хvлээж буй гурав хvртэлх насны цөөн хvvхдэд хоёр мянган ам.долларын хөнгөлөлт vзvvлэх эрхийг олгоход дvv маань багтав. Бас дээрээс нь “ЭМЖЖ” эмнэлгийн зvгээс уян хатан хандаж гэрээ байгуулан vлдсэн төлбөрөө хагалгааны дараа төлж болохыг дуулгасан нь баяртай мэдээ байлаа. Учир нь, манай гэр бvлийнхэн өөрсдийн хураасан хэд дээрээ хамаатан садан, найз нөхдийн өгсөн хандив тусламжийг нэмээд vнэд хvрэх бvх зvйлээ зарж байж арай гэж 15000 ам.доллар цуглуулсан байв.

Гэсэн ч өнгөрсөн зургадугаар сард хагалгаанд орохоор төлөвлөгдсөн дvv маань ханиад хvрч, чих нь vрэвссэн учир хойшлогдсоор энэ сарын 17-нд хагалгаанд орсон нь бас л аз дагуулав. Европын орнуудад л хийгдсэн хамгийн сvvлийн vеийн суулгацыг Азийн орнуудаас Монголд анх удаа тэгээд бvр миний дvvд суулгасан юм. Энэ шинэ суулгац өндөр vнэтэй ч гэсэн анх удаа болохоор өмнөх суулгацын vнээр ирсэн. Хамгийн бага алдаа заадаг бас өмнөх суулгацуудаас хамгийн нимгэн нь тул хагалгааны дараа шарх бага vvсдэг. Тиймээс хагалгааны маргаашаас л дуу чимээг сонсох боломжтой гэдгээрээ давуу байв. Өмнө нь, “Дунгийн суулгац”-ын хагалгаанд орсон хvvхэд 15 хоногоос сарын дараа дуу чимээ сонсдог байсан аж. Гурван цаг vргэлжлэх энэ хагалгаа харьцангуй хөнгөнд тооцогддог. Гэсэн ч чихний ойролцоохь мэдрэлийн гурван судасны дундуур хийгддэг болохоор хvндрэл гарвал арга хэмжээ авах боломжийг олгодоггvй биеийн байдал нь маш хурдан мууддаг эрсдэлтэй гэв. Гэхдээ өмнө нь Монголд хийгдэж байсан хагалгаануудын vед хvндрэл гарч байгаагvй учраас айх зvйлгvй гэдгийг эмч нар сануулж байлаа.
“Дунгийн суулгац”-ын хагалгааг хийх олон улсын эрхтэй, Хятадын эмч Сао Кэй Ли, “ЭМЖЖ” эмнэлгийн гvйцэтгэх захирал, хvний их эмч, доктор Э.Жаргалхvv нар хамтран дvvд маань “Дунгийн суулгац”-ын хагалгааг амжилттай хийснээр энэ хорвоо дээрх дуу чимээг өөрийнхөөрөө сонсч, аавынх нь өгсөн нэрээр нь Оюу-Эрдэнэ ээ гэж дуудахад эргэж хардаг, хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэгдэхгvй, жирийн хvvхдvvдийн адил сургуульд сурах боломжийг олгож өгсөн билээ.
Дvv маань одоохондоо дуу чимээг сонсч байгаа ч дөнгөж төрсөн хvvхэд шиг сонссоноо ялгаж чадахгvй байгаа. Хагалгааны дараахь хэл заслын хичээлд явсны vр дvнд юм ярьж сурах учиртай. “ЭМЖЖ” эмнэлэгт хагалгаанд орсон хvvхдvvдэд зориулсан хэл заслын сургалт явуулдаг сургууль ч байдаг. Гэхдээ хамгийн гол хэл заслын багш нар нь гэр бvлийнхэн нь. Өчигдөр дvvгээ эргэхээр очихдоо хоёр сарын өмнө “Дунгийн суулгац”-ын хагалгаанд орсон дөрвөн настай Цагаанбаяртай таарлаа. Ээж нь “Миний хvv хоёр сарын дотор дөрвөн vг хэлж чаддаг болсон” гээд л бөөн баяр явна билээ. Миний дvv ч гэсэн удахгvй олон vг сурна.
Дvvд минь олдсон энэ боломж олон бяцхан хvvхдэд ч бас тохиогоосой гэсэндээ тоочин бичлээ. Ээж, аав та хvvхэд тань таныг дуудахад эргэж харахгvй бол эртхэн эмнэлэгт хандаарай.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих