Сонгинохайрхан дүүрэг дэх “Билгүүн од” караоке оршин суугчдыг залхааж байна

Манай цахим хэвлэлд нэгэн гомдол ирлээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны тойрог дээр байдаг “Билгүүн од” караоке баар айлууд дунд маш их дуу чимээтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Уг караоке нь олон өрөөтэй, цонхнуудаа дэлгээд хаячихдаг болохоор ойр хавийн айлууд зурагтаа ч үзэж чадахгүй, баахан согтуу галзуу хүмүүсийн янз янзын дуу сонссоор залхаж гүйцээд байгаа гэнэ. Тэгээд зогсохгүй байнга цаг хэтрүүлж, ийм замбараагүй байдлаас болоод хүүхэд хөгшид шөнө дундаас хойш унтдаг, их ядардаг болжээ.
Иймээс СХД-ийн цагдаа, мэргэжлийн хяналт гэх мэт байгууллагууд айлуудын дунд орших “Билгүүн од” караокег соёлтой, ухамсартай ажиллахад нь анхаарч, эс бөгөөс үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж найдаж буйгаа илэрхийлж байна.
Ер нь сүүлийн үед байр, орон сууц, тэр байтугай гэр хорооллуудын дунд шөнийн клубууд олноороо нээгдэж, тэр хавийн оршин суугчдыг залхаан цээрлүүлэх болсон билээ. Энэхүү асуудлыг хотын дарга Э.Бат-Үүл анхааралдаа авах цаг болжээ.

mongolcomment


URL:

Сэтгэгдэл бичих