“Монголын топ 100 тэрбумтан”-уудын жагсаалтад багтсан эрхэмүүдийн хэн нь хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ

Саяхан “HERO” сэтгүүлийн редакциас “Монголын топ 100 тэрбумтан” баячуудын жагсаалтыг гаргаж уншигчдад хүргэжээ. Жагсаалтыг гаргахдаа тухайн бизнесмэний эзэмшдэг компани, эзэмшил газар, ашигт малтмалын орд, үл хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгө зэргийг тооцсон бөгөөд америк доллараар үнэлгээ хийжээ. Уг жагсаалтад орсон улс төрч, бизнесмэнүүдийн ихэнх нь олны танил бөгөөд хөрөнгө мөнгөнийхөө “хүчээр” нэлээдгүй хэл аманд өртдөг хүмүүс байх юм. Ингээд та бидний таних улстөрчид болон бизнесмэнүүд хэд, хичнээн ам доллараар хэмжигдэх хөрөнгөтэйг сонирхуулъя.
1.    “МCS” группын захирал Ж.Оджаргал энэ жагсаалтын тэргүүнд бичигджээ. Тэрбээр нийтдээ 2,3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэнэ. Монголын эдийн засгийн бүхий л голлох салбаруудад өөрийн хүчийг үзэж байгаа түүний хувьд ийм хэмжээний хөрөнгөтэй байх нь тийм ч гайхмаар зүйл биш. Түүний толгойлдог “MCS” компани нь “Юнител”, MCS кока кола”, Энержи ресоурс” “Анун” гэх зэрэг толгой эргэм олон охин компанитай гэнэ лээ.
2.    Түүний дараа “Гачуурт” ХХК-ын захирал Л.Чинбат 1,3 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэйгөөрөө аман хүзүүджээ. Ерөнхий сайд асан С.Баярын үй зайгүй найз гэгддэг энэ эрхэм хааяахан нэг хууль зөрчиж хэвлэлийнхэний бай болох “хоббитой” хүн. Хэдийгээр хэл ам татладаг ч хөрөнгө чинээтэй түүнд хуулийнхан яаж хатуурхахав дээ.
3.    УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Х.Баттулга энэ жагсаалтын гуравт орсоноор улстөрчдөө тэргүүлжээ. Тэрбээр 1,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж. УИХ-ын гишүүдээ дагуулахааргүй их хөрөнгөний эзэн болсон тэрбээр бизнест бас л одтой нэгэн. 90-ээд оны үед гахай үүрч наймаа хийж явсан түүнийг ийм их хөрөнгө хаанаас “олчихов” гэх хүн байдаг ч тэрбээр ямар ч байсан “Төрөөс төрсөн тэрбумтан” бишээ.
4.    Энэ жагсаалтын дөрөвдүгээрт алдарт “МАК” компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир оржээ. Тэрбээр нийтдээ 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж байгаа. Монголын хамаг л хөрс шороог унаж малтсан энэ компанийн хувьд магадгүй энэнээс ч илүү хөрөнгөтэй байж магад. Ямартаа ч 1.1 тэрбум гэдэг нь яг таг баттай тоо биш ажээ.
5.    Түүний дараа экс Ерөнхий сайд Сү.Батболд 1.0 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөрөө бичигджээ. Бороогийн алтны хуурхайд хувь эзэмшиж, 40 гаруй тонн алтны наймаа хийсэн баян улс төрчийн хувьд түүнд энэ хэмжээний хөрөнгө байх нь гайхаад байх зүйл биш ээ. Харин ч эрхэм ерөнхий сайд маань энэнээс ч илүү хөрөнгөтэй байж мэдэх юм. Тэрбээр мөн “Алтай Трейдынг” гэх асар том компанийг эзэмшдэг юм билээ.
6.    УИХ-ын гишүүн, “Бодь” группын үүсгэн байгуулагч Лу.Болд нийтдээ 800 сая ам.долларын хөрөнгөтэй. Бүхэл бүтэн том банкны эзэн хүний хувьд түүнд мөнгө төгрөг хангалттай байгаа. Гэсэн ч өөрт байгаадаа сэтгэл ханалгүй улсын төсвөөс чангаагаад суудаг нь харамсалтай.
7.    УИХ-ын гишүүн, “АПУ” ХХК-ын ерөнхийлөгч Г.Батхүү. Тэрбээр энэ жагсаалтын есдүгээрт бичигдсэн бөгөөд нийтдээ 700 сая ам.долларын хөрөнгөтэй ажээ. УИХ-ын гишүүн байсан гэгдэхээсээ илүүтэй “АПУ”-гаар овоглосон энэ эрхэм Монголдоо л хамгийн томд тооцогдох архины үйлдвэр, баар савыг бүгдийг нь “атгачихсан” хүн.
8.    “Нарантуул”-аар овоглодог УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг ихэнх хүн Монголын хамгийн баян хүн гэдэгт итгэдэг. Харин тэрбээр энэ жагсаалтын 17-р байранд бичигджээ. Түүний хөрөнгө нийтдээ 500 сая ам.доллараар хэмжигдэх юм байна.

9.    Түүний араас “Петровис” ХХК-ын үүсгэн байгуулагч Ж.Оюунгэрэл бичигдсэн байна. Тэрбээр 437.5 сая ам.долларын хөрөнгөтэй ажээ. Монголын нефтийн урсгалын гол судсыг барьж байсан “НИК” компаниас баяжих замаа зассан энэ хатагтай өдгөө монголын толгой баячуудын жагсаалтад эмэгтэйчүүдийн буухиаг эхлүүлэх болжээ.
10.    Уг жагсаалтад “MCS” группээс бас нэгэн хүн бичигдсэн нь Ж.Оджаргалын төрсөн дүү Ж.Од юм. тэрбээр “MCS” группыг ахтайгаа хамтран үүсгэн байгуулалцсан бөгөөд 300 сая ам.долларын хөрөнгөтэйгөөрөө энэхүү жагсаалтын 26-д бичигджээ.
11.     Одоогоос арваад жилийн өмнө Монголын толгой баячуудын эгнээг тэргүүлж, алтны магнат гэж нэрлэгдэж байсан “Эрэл”-ийн Эрдэнэбат энэ удаад 29-р байранд бичигджээ. Тэрбээр нийтдээ 250 сая ам.долларын хөрөнгөтэй аж.
12.     Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Увс аймагт хүч үзэж, мөнгө төгрөг тарааж, хууль зөрчсөн хэмээн хэл, ам татлаад байсан эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн энэ жагсаалтад мөн л бчиигджээ. Тэрбээр “Хурд” ХХК-ын захирал бөгөөд нийтдээ 180 сая ам.долларын хөрөнгөтэй юм байна.
13.     Түүний дараа “Жигүүр гранд” группын ерөнхийлөгч Д.Баттөр бичигджээ. Анх “Жигүүр” нэртэй хоолын газраас өөрийн бизнесийг эхлүүлж, хөл дээрээ зогссон энэ эрхэм өдгөө Монголын тэргүүн баячуудын эгнээнд зүй ёсоор бичигдэх хөрөнгөтөн болжээ. Тэрбээр нийтдээ 150 сая ам.долларын хөрөнгөтэй.
14.    “Мон Уран” компанийн Ерөнхий захирал Б.Наранхүүг мөн л Монголын тэргүүн баячуудын нэгээр нэрлэжээ. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Дундговьчуудын итгэлийг өвөртлөн УИХ-д суух бүрэн эрхийг авсан. Түүний хөрөнгө нийтдээ 125 сая ам.доллараар хэмжигдэх юм байна.
15.     Түүний араас “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваа бичигдсэн байна. Эхнэр хүүхний асуудлаар энд тэнд хэл, ам тарьж явдаг энэ эрхэм монголын барилгын салбарт нэлээд томоохон байр суурийг эзэлдэг нэгэн. Тэрбээр нийтдээ 110 сая ам.долларын хөрөнгөтэй ажээ.
Ийнхүү “Монголын тэргүүн баячууд”-ын жагсаалтад эдгээрээс гадна та бидний сайн улс төрч, бизнесмэнүүд бичигджээ.
Үргэлжлэл бий…
Г.Мөрөн www.uls.mn

URL:

Сэтгэгдэл бичих