Орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлд хэнийг хамруулах талаар квот тогтоохыг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд хүргэх үүрэг даалгаврыг 100 мянган айл орон сууцны хөтөлбөрийн ажлын хэсгийнхэнд өгсөн.

Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар үүнийг баталжээ. Гэхдээ бүх орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд хүргэх юм бол улсын эдийн засагт асуудал үүснэ. Тухайлбал, зах зээлээ эвдэнэ гэсэн үг. Нөгөө талаас орон сууцаа дэмжиж байгаа боловч халамжийн тал руугаа орох эрсдэлтэй гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Д.Пүрэвдорж хэлсэн байна.

Тиймээс нийгмийн аль хүрээнд тодорхой квот тогтоож орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд хүргэх вэ гэдгийг дараа дараагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ажээ. Гэхдээ “Дундаж амьдралтай, сарынх нь орлого тодорхой ч, өөрийн гэсэн орон сууцгүй байгаа өрх гэрт зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох ёстой. Түүнээс биш орон сууцанд амьдардаг хэрнээ түүнийгээ шинэ болгоод авчихъя гэсэн ч, юм уу амьдралын түвшин дээгүүр хүмүүст энэхүү зээлийг ар өврийн хаалгаар өгөх асуудал байхгүй шүү” гэдгийг хатуу анхааруулсан байна.

Эх сурвалж Secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих