Эх байгалаа хамгаалах євгєдийн ухаан

Эрїїл байгаль, ногоон хєгжлийн асуудал хурцаар тавигдаж байгаа єнєє їед монголчуудын  хїрээлэн байгаа орчноо хамгаалах   уламжлалт арга хийгээд  газар нутгаа хайрлах ухааныг залуу хойч їеийнхэнд євлїїлэн эзэмшїїлэх нь нэн чухал билээ.     Учир нь одоо цагт дэлхийн олон улс орнуудад байгаль хамгаалах шинэ арга гэж тооцогдож байгаа олон санал санаачилга нь манай євєг дээдсийн ухаан бодлоос тєрєн гараад  нїїдэлчин монголчуудын  амьдрал ахуйд  гїн бат суусан дадал заншилууд байх нь цєєнгїй тохиолдож байгаа юм.Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг

Монголчууд эрт дээр цагаас байгаль хамгаалах,байгалийн баялгийг ариг гамтай ашиглах, нєхєн сэргээхэд ихээхэн анхаарч  тєрийн  бодлогын тэргїїлэх чиглэлийн нэг болгож холбогдох хууль цаазын бичигтээ тусгасаар ирсэн ирсэн баялаг уламжлалтай билээ.Эдгээрээс тойм тєдий дурдахад “Их засаг”хууль “Алтан хааны цааз”,164O оны Ойрад цааз,”Халх журам зэрэг сурвалж бичгїїдэд байгаль хамгаалах асуудлыг тодорхой заалтуудаар зохицуулж байсан байдаг “Их засаг” хуулинд “ Хэн ус руу шээвээс, євс ургасан хойно газар нїхэлвээс, гал алдаж бэлчээр шатааваас цаазална” хэмээсэн байдаг нь байгаль хамгаалахад хичнээн их анхаарч хууль цааз зєрчигсдийг хичнээн хатуугаар цээрлїїлэн шийтгэж байсны нэг жишээ юм.

Тухайн їед шашны сургаалийг байгаль хамгаалахад  ихээхэн ашиглаж байсан нь сїсэг бишрэл ихтэй монголчуудын хувьд  цаг їеээ олсон зєв арга байсан талаар манай эрдэмтэн мэргэд тэмдэглэн їлдээсэн байдаг. Їїний сонгодог тодорхой жишээ бол 13-р зууны їеийн шашин тєрийн хууль цаазын бичиг “Арван буянт номын цагаан тїїх” юм

Харин Хутагтай цэцэн хун тайжийн зохиосон “Алтан хааны цаазын бичиг”-т шашны нєлєє бараг тусаагїй, гагцхїї тєрийн хууль цааз тїїний дотор байгаль ан амьтныг хамгаалах талаар тусгайлан оруулж єгч ялын бодлогыг онцгойлон авч їзсэн байх юм. Тухайлбал: Зохисгїй цагт ан хийж буга, согоо, бодон гахай агнасан бол таван їхрээр торго, зээр, гур агнасан бол таван хониор торго  гэх мэтээр  тэр їед монголд байсан бараг амьтан бїрээр зааж єгсєн байх юм.

“Халх журам”-д

- Улс дунд тїймэр шатваас айл ойрхи улс зартай заргїй унтраа. Зар сонсож байж ноён хїн эс мордвоос морь ав, сайдаас їхэр ав, энгийн улсаас хонь ав

- Хэн хїн нїїсэн нутгийнхаа галыг унтраа, эс унтрааваас шїдлэн морь авч бай гэх зэргээр ерєнхийлсєн байдлаар бус тун нарийвчлан нэгд нэгэнгїй зааж єгсєн байдаг. Ганцхан энэ заалт л гэхэд бараг жил бїрийн хавар л  хэн нэгэн  хариуцлаггїй  этгээд  тамхиа унтраалгїй хаян тїймэр тавьж  олон арван га бэлчээр болон ойг шатаачихаж байгаа єнєє їед ихээхэн сургамжтай тєдийгїй хууль батлан гаргах эрхэмїїд ч санаа авууштай  жишээ биш гэж її Энэ бїх хуулийг сонирхон їзвээс євєг дээдэс маань эх болсон дэлхийгээ хайрлан хамгаалж тэр хирээрээ хатуу чанга хууль цааз батлан гаргаж улс орон даяар хуулийг хэлбэрэлтгїй мєрдїїлж чадаж байжээ гэх бодол єєрийн эрхгїй тєрнє.Тийм ч учраас тэр їед хуулийг гууль болгогчид єнєє цагынх шиг ой модноос ч олон шахам байсангїй ээ. Их Хїрээ буюу єнєєгийн Улааанбаатарын ойр орчимд ан хийх, мод огтлохыг чандлан хориглосоныг олон нийт талархан дэмжиж  байсныг тїїх сударт тэмдэглэн їлдээсэн байдаг . Хїний амьдрал л юм хойно олон дотор бас хаа нэгтээ хууль цааз зєрчигсєд байсан л байж таарна. Тийнхїї мод огтлохгїй газраас мод бэлтгэж байгаад баригдсан нэгнийг айл амьтан ах дїїгээрээ баалан зэмлэж хууль зєрчив гэхээсээ илїїтэйгээр нїгэл їйлдэж хїмїїний хиих ёсгїй їйлийг хийв хэмээн нэгэн насны ичгїїрт унагаж байсан жишээ цєєнгїй байдаг. Тийм ч учраас Богд тэргїїтэн дєрвєн сайхан уул маань єнєє бидний їед ургамал ногоо жигдэрсэн ан амьтан нь сїлжилдсэн онгон дагшин сайхнаараа хїрч ирсэнийг зах зээлийн  он жилїїдэд та бид даанч хайран болгож орхисон билээ.

Євєг дээс маань дан ганц хууль цаазын бодлогоор тєдийгїй  єєрсдийн амьдрал ахуйн амин тэжээл болсон зан їйл ,ёс заншлаараа эх нутаг, газар шороогоо хайрлан хамгаалсаар ирсэн. Монгол хїн гол усны сав газрын модыг ер хєнддєггїйбайсан. Учир нь  голын ус ширгэнэ гэдгийг сайн мэддэг байсан болохоор тэр.Тїїнчлэн жимс ургамлыг боловсорч гїйцсэн хойно тїїнэ. Нїїж суухдаа гэрийнхээ буйрыг тэр чигт нь орхихгїй, торойх ч хоггїй болтол цэмцийтэл цэвэрлэнэ. Гал тїймэр гарах вий гэж цогтой їнс нурмыг шороогоор булж чулуугаар дардаг байсан . Урсгал усанд юм  хамаагїй угаадаггїй. Аргагїй угаах шаардлага гарвал тїмпэн саавнд ус хийж эргээс нь хол очиж угаана.Энэ бїгд нь бїгд байгалаа хамгаалах сэтгэл байжээ.

Тийнхїї тєрийн  хууль,  тїмний амьдрал хоёрт гїн бат сууж чадсан тэр їеийн хїмїїсийн байгаль хамгаалах ухаан нь хїн бїрийг байгаль хамгаалагч байх сэтгэлгээтэй болгон хїмїїжїїлж чадаж байжээ хэмээвээс нэг их хэтрїїлэг болохгїй биз ээ.

Тєрийн хуулиас гадна  хїн бїр єєрийн сэтгэлийн хуулийг даган эх байгальдаа хїїгийн сэтгэлээр хандаж ирсэн нь монголчуудын аж амьдралыг єдгєє дэлхий даяар яриад байгаа “тогтвортой хєгжил” ногоон хєгжил гэх зэрэг нэр томьёогоор нэрлэхэд хол зєрдєггїйгээс илэрхий харагдана. Єєрєєр хэлвэл монголчууд Єрнєдийхєн шиг байгалаа захирах гэж хий дэмий оролдож тїїнийхээ шанг гайгїй сайн амсаж явсангїй Харин  байгальтайгаа хамт хєгжин бидний урт удаан амьдралын эх їїсвэр амин тэжээл маань байгал дэлхий маань шїї дээ гэдгийг їщеээс їед дамжуулан буухиалж амьдрал ахуйгаа байгалийн хуулинд захируулж ирсэн билээ Тийм ч учраас  айлаас эрэхээр авдраа уудал гэж  бичвэрийнхээ эхэнд зориуд хэлсэн хэрэг.  Єдгєє мартагдан алга болоод байгаа байгалаа хамгаалах уламжлалт зан заншлыг сэргээн хєгжїїлэх нь мєнєєхєн  толгойтой бїхний бодож,амтай бїхний хэлж заншаад байгаа “ногоон хєгжил” хэмээгчийн маань нэг амин чухал  эд эс нь шїї дээ хэмээн хэлэх гэсэн л хэрэг шїї дээ

 

Сэтгїїлч Д.Пїрэвсїрэн


URL:

Сэтгэгдэл бичих