Жангүмд киноны хоёрдугаар хэсэгт тоглох урилга иржээ

БНСУ-ын нэрт жүжигчин И Ёнг Э-д MBC телевизээс гол дүрд нь тоглож нэрд гарсан “Тэжангүм” олон ангит киноныхоо хоёрдугаар хэсэгт дахин тоглох урилга өгчээ. Гэвч тэрээр одоохондоо шийдвэр гаргаж чадаагүй байгаа юм байна. Учир нь тэрээр хүүхдийн тэжээлийн гаралтай дэлгүүр нээхээр завгүй байгаа аж. Сөүл хотын төвүүдэд тавигдаж эхэлсэн “NATURE” гэх ногоон өнгөөр бичсэн энэхүү сурталчилгаа ирэх арваннэгдүгээр сард нээгдэх түүний байгалийн гаралтай хүүхдийн тэжээлийн дэлгүүрийн сурталчилгаа гэнэ.

2001042034_ffea0048_1

 

    Тэрээр эхний ээлжинд Сөүл хотын Самсунг дүүрэгт анхны салбараа нээгдэх юм байна. Хоёр ихэр хүүхэд өсгөж буй түүний хувьд байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд бага насны хүүхдүүдэд ямар их хэрэгтэйг тэрээр сайн мэдэрсэн гэнэ. Тиймээс Солонгосын шилдэг эрдэмтдийн тусламжтайгаар шинэ бүтээгдэхүүнүүдээ бүтээн дуусч, үйлдвэрлэлийн ажилдаа ороод байгаа юм байна.

2001042034_ffea0048_1
Б.Чимэг 

URL:

Сэтгэгдэл бичих