15 жилийн ял авсан Ван Лицзюнь монгол хүн ажээ

Энэ сарын 24-нд Чэнду хотын шүүхээс Чунцин хотын цагдаагийн дарга, хотын дэд дарга Ван Лицзюньд 15 жилийн ял өгсөн хэрэг дэлхий даяар шуугиан тарьж нэг хэсэгтээ л олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн баатар болсон билээ. Гэтэл мань эр монгол хүн ажээ.
Тэрбээр шүүхээс ял сонсохоосоо өмнө Хятадын томоохон хот болох Чунцинд гэмт хэрэг, авилгын эсрэг цогтой тэмцэгч, үндэсний баатар болтлоо мандаж явсан юм.
Харин тэгтэл Ван цзюнь маань хорчин ястай, монгол үндэстэн гэнэ. Түүний монгол нэрийг Үенбаатар гэдэг агаад өөртөө Ван Лицзюнь хэмээх хятад нэр авсан аж. Үүнийгээ тэрбээр олон янзаар тайлбарладаг. Нэгдүгээрт монгол нэрийг хятадаар хэлэхэд тун хэцүү, гэхдээ хятадын дүрс үсгээр бичиж болно. Дүрс үсэг нь дуу, авиаг тэмдэглэхээс гадна зурган утга агуулж байдаг. Ингээд түүний Үенбаатар гэдэг нэрийн овог нь “Ван” буюу “ноён” гэсэн утгатай овогтой болжээ. Хоёрт хятад нэртэй байх нь цаашдын албан тушаалын карьерт нөлөөлдөг байна.
Түүнйиг мандаж явах үед хэвлэлүүд Үенбаатар таксиний жолоочийн дүрэмт хувцасаар хувцаслаж аваад машинаар хотын гудамжуудаар байнга тойрдог. Гэмт хэрэгтнүүд болон энгийн оршин суугчид нэг хэсэг нь айн сүрдэж, нөгөө хэсэг нь хүндэтгэн “Төмөр Ван”, “Робот цагдаа Ван” хэмээдэг хэмээн бичдэг байсан юм. Үенбаатар болон түүний дарга Бо-Силай нарыг үлгэр жишээ болгон магтан дуулдаг байлаа. Гэвч энэ бүхэн 2012 онд төгсгөл болж, эдгээр үлгэр жишээ эрхэмүүд “Хятадын зууны шүүх”-ийн баатарууд болох юм гэж хэн саналаа.
Жич: Зураг дээр Үенбаатар буюу Ван Лицзюнь
С.Майдар


URL:

Сэтгэгдэл бичих