Хар мягмар гариг буюу 2001-9-11нд болсон үйл явдал

Америкийн нэгдсэн улсын түүхэн дэхь нэгэн гашуун явдлыг хөндөхөөр шийдлээ. Одоогоос 11 жилийн өмнөх тэр нэгэн өдөр тухайн үедээ хамгийн өндөрт тооцогдож байсан 2 ихэр цамхаг террорист халдлагт өртөн сөнөсөн билээ

Дэлхийн 3-р дайн гэж тэр үед нэрлэгдээд байсан террорист халдлагын зохион байгуулагч аль-кайда бүлгийн удирдагч Осама Бин Ладен-г зохион байгуулсан хэмээн эцсийн дүгнэлтэд хүрсэн билээ. Харин одоо байж болох таамаглал зарим нэгэн сонирхолтой зүйлийн тухай энэ хэрэг явдлыг эргэн сөхцгөөе.

 

 

 

 

Дэлхийн худалдааны төв: Түүхээс товчхондоо

Дэлхийн худалдааны төвийг барих төслийг 1964 онд батлуулж 1966 онд барилгын ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Цамхагийг бүрэн ашиглалтанд ороогүй байхдаа буюу 1970 онд доод давхаруудаа ашиглалтанд оруулж эхэлсэн байна. Нэгдүгээр цамхаг 1972 онд, хоёрдугаар цамхаг нь 1973 онд ашиглалтад орсон бөгөөд 10.000 гаран ажилчид барилгын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 1973 оны дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр албан ёсоор нээгджээ.
1368, 1362 футын өндөртэй 110 давхар ихэр цамхагууд 1974 онд Сирс Тауэр баригдах хүртэл дэлхийн хамгийн өндөр, хамгийн том барилгад тооцогдож байв.
Дэлхийн худалдааны төв нь есдүгээр сарын 11-ний халдлага болохоос зургаан долоо хоногийн өмнө хувийн байгууллагад түрээслэх хүртэл Нью-Йорк болон Нью Жерси мужийн боомтыг удирдах газрын мэдэлд байжээ. Уг газар нь 1980 онд 78 сая ам.доллараар худалдаж аваад 1996 онд “Марриот” зочид буудлын сүлжээнд 141 сая ам.доллараар худалдаж байжээ.