15 сая төгрөгийн архи, согтууруулах ундааг хураан авчээ

Архи согтууруулах ундаа худалдаанд шалгалт явуулсан байна. Тус шалгалтаар Онцгой албан татварын хуурамч тэмдэгтэй, тэмдэггүй, хүчингүй тэмдэгтэй, нийлүүлэгчийн орлого, зарлагын болон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг анхан шатны баримтгүйгээр борлуулж байсан 69 нэр төрлийн, 0.05-3.00 литрийн савлагаатай архи хураан авчээ. Түүнчлэн  согтууруулах ундаанууд онцгой албан татварын хуурамч тэмдэгтэй 1027, тэмдэггүй 932, хүчингүй тэмдэгтэй 531, нийт 2490 шил буюу 15,825.7 мянган төгрөгийн согтууруулах ундаа хурааж, онцгой албан татварын тэмдэггүй, хуурамч, хүчингүй тэмдэгтэй согтууруулах ундаа борлуулж байсан зөрчилд Монгол Улсын Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу захиргааны хариуцлага ногдуулсан.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих