ОХУ шатахууны татвараа нэмнэ

ОХУ өнөөдрөөс шатахууны экспортын гаалийн татвараа өмнөх сарынхаас нь 6.4 хувиар нэмэхээр болжээ.

Тухайлбал, нэг тонн товарын шатахуунд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ 377.01 ам.доллар болж, өмнөх сарынхаас 22.6 америк доллараар нэмэгдэх гэнэ. Энэ нь “Уралс” газрын түүхий тосны экспортын татварын 90 хувьтай тэнцүү гэсэн үг.

Мөн нэг тонн газрын түүхий тосны экспортын гаалийн татварын хэмжээ 418.9 америк доллар болж, өмнөх сарынхаас 25.1 ам.доллараар нэмэгдэнэ.

Э.Уран


URL:

Сэтгэгдэл бичих