Их хэмжээний согтууруулах ундааг хураалаа
Монгол Улсын Онцгой албан татварын хууль, Онцгой албан татварын тэмдэгтийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, зааврын хэрэгжилтийн байдалд ТЕГ-ын дэд даргын Хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу тус газраас шалгалт явуулжээ.
Шалгалтыг согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, импортолдог, борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд хийсэн байна.
Шалгалтаар онцгой албан татварын хуурамч тэмдэгттэй, тэмдэгтгүй, хүчингүй тэмдэгттэй, нийлүүлэгчийн орлого, зарлагын болон нэмэгдсэн өртгийн албан татварын баримт зэрэг анхан шатны баримтгүйгээр борлуулж байсан 69 нэр төрлийн, 0.005-3 литрийн савлагаатай, онцгой албан татварын хуурамч тэмдэгттэй 1027, тэмдэгтгүй 932, хүчингүй тэмдэгттэй 531, нийт 2490 шил буюу 15 гаруй сая төгрөгийн согтууруулах ундаа хурааж, онцгой албан татварын тэмдэгтгүй, хуурамч, хүчингүй тэмдэгттэй согтууруулах ундаа борлуулж байсан зөрчилд Онцгой албан татварын тэмдэгтийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу захиргааны хариуцлага ногдуулжээ.
URL: