Мансуурсан охидыг саатуулжээ

Баянзүрх дүүргийн цагдаа нар өнгөрсөн сарын 28-нд “Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтсон охид хоорондоо муудалцаад байна” гэх дуудлага хүлээн авсан байыа. Дуудлагын дагуу нийслэлийм хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нэр очиход 20 настай эмэгтэй Э, 18 настай эмэгтэй С нар мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамлыг хэрэглэж байсныг илрүүлэн саатуулжээ.

Тэд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарыг очиход хоорондоо авцалдаагүй зүйлс ярьж байсан гэнэ. Мөн цагдаа нарын өөдөөс доог тохуу хийсэн байна. Харин цагдаа нар тэднийг саатуулан, татаж байсан ургамлыг нь шинжилгээнд өгчээ. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар манай орны нутаг дэвсгэрт тархан ургадаг олсны төрлийн каннабис хэрэглэн мансуурч байсан бололтой. Мансуурсан охидоос цагдаа нар мэдүүлэг авсан бөгөөд тэд олсны төрлийн каннабис худалдаж авсан бүлэглэлээ зааж өгсөн аж.


URL:

Сэтгэгдэл бичих