Мобиком Twitter компанитай хамтран Мессэж жиргээ үйлчилгээ нэвтрүүлжээ…

Цахим ертөнцийн давалгаа ноёлж буй энэ цаг хугацаанд шинэ соргог бүхэнтэй хамт байж, өөрийгөө бусдад илэрхийлэх, цахим ертөнцөд өөрийн гэсэн нөхөрлөлийн, бас нөлөөллийн орчноо бүрдүүлэх нь шинэ цагийн хүмүүн таны ухаалаг хэрэглээг илтгэх мэт.

Цахим нэрийн хуудсаа хүмүүн та өөр өөрийнхөөрөө бүтээж болох ч ажил хэрэгч төрийн түшээд, урлаг соёлын одод, бизнесийн түнш томоохон аж ахуй нэгжүүд, манлайлагч оюутан сурагчид, хэвлэл мэдээллийн салбарынхан, нийгмийн хөдөлгөгч хүч болсон чадварлаг залуус гээд хэн бүхнийг нэгтгэсэн Твиттерийн Монгол хэрэглэгчдийн тоо хором хормоор нэмэгдсээр байна.

Твиттер сайтын Монголын анхны албан ёсны түнш Мобиком корпораци нийгмийн сүлжээний хамгийн том төлөөлөл болох твиттерийн Монгол хэрэглэгчиддээ зориулан интернэтэд холбогдохгүйгээр мессэжээр жиргэх үйлчилгээг  нэвтрүүлж эхэллээ.

Твиттер буюу жиргээний тухай товч дурьдахад: 2006 онд үйлчилгээнд нэвтэрснээс хойш асар богино хугацаанд хамгийн олон хэрэглэгчдийг татаж чадсан даяарчлагдсан үйлчилгээ бөгөөд өнөөдрийн байдлаар энэхүү сайтад дэлхий даяар 500 сая гаруй хэрэглэгч өдөр тутам идэвхтэй жиргэж, өдөрт дунджааар 340 сая шинэ мэдээллийг цахим ертөнцөд түгээж байна.

Хамгийн анхны жиргээг 2006 оны 3 сарын 21 нд Дорси Пасификийн Стандарт цагаар 09:50 минутад “дөнгөж твттрээ янзалж байна” гэх анхны твиттерийн мессэжээ бичсэнээр эхэлж байжээ.

Манай улсад ч мөн адил энэхүү үйлчилгээ олон мянган хүний өдөр тутмын хэрэглээ болж мянга мянган ЖИРГЭЭЧИД өөр өөрсдийн хүсэл сонирхлоороо нэгдэн , нийгэмд хэрэгтэй үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж эхнээсээ ач тусаа өгч эхлээд байгааг дуулгахад таатай байна. Та жиргээч болж амжаагүй бол цахим ертөнцийн болжморуудын чуулганд тавтай морил.

Твиттерт хэрхэн идэвхитэй байгааг нь тухайн жиргээчийн твитийн тоо, утга агуулга, түүний followers буюу дагагчдийн тоогоор үнэлж болох юм. Монгол жиргээчдийн давалгаа хэдийнээ олон улсын жиргээчдийн анхааралд өртсөнийг зуны олимпийн ХХХ наадмын Монголын хөгжөөн дэмжигчдийн жиргээ  #SupportTEAM #MGL http://www.london2012.com/countries/supportyourteam/ тэргүүлсэн нь гэрчилнэ.

Монголын твиттэрчдийн твитфест, твит&твист, summertweet, #хуушуурдалт , залуу жиргээчдийн #шуухуурдалт, жиргээч @m_zorigt гишүүний нэрэмжит уулзалт зэрэг чөлөөт уулзалтууд, “Эрүүл биед саруул ухаан” Гүйлтийн #TwiNNers клуб , Сагсан бөмбөгийн #TwiXXers клуб зэрэг спортын хорхойтнуудаас гадна, Тархины саажилттай хүүхдүүдэд туслах аян , #НогоонУБ цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах  зэрэг нийгэмд ач тусаа өгч эхэлсэн олон олон арга хэмжээнүүдийг өөрсдөө санаачлан тогтмол зохион байгуулсаар байна.

Эцэст нь хэрэглэгч та Мобиком корпораци болон Твиттер компанитай хамтран нэвтрүүлж буй МЕССЭЖ ЖИРГЭЭ үйлчилгээг ашигласнаар интернэтгүй орчинд ч мессэжээр жиргэж, цахим ертөнцтэй хамт байж өөрт хамааралтай болон жиргээг нь мессэжээр хүлээн  хүлээн авах хэрэглэгчийнхээ жиргээг ч мөн гар утсандаа үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой болж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй  ЭНД ДАРЖ танилцаарай.

Жиргээч таны оюуны мэлмий тунгалаг байг
Болжморуудын шулганах тэнгэр нь цэлмэг байг


URL:

Сэтгэгдэл бичих