Харүмафүжи Д.Бямбадорж, Хакүхо М.Даваажаргал нар Хөдөлмөрийн баатар болох уу

Японы хэвлэлүүд энэ талаар нэлээд цуурч байна. Гэхдээ ганцхан Харүмафүжи бус хоёр сүмочийг Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнах юм гэнэ. Харүмафүжигийн хувьд өнгөрсөн намрын тэмцээнд түрүүлэн, ёкозүна цол хүртсэн Харүмафүжи сүмогийн түүхэнд анх удаа цагдаа ёкозүна болно хэмээн Японы сонин хэвлэлүүдэд мэдээлж байна.

 

Учир нь Харүмафүжи ирэх жилийн дөрөвдүгээр сард Монголын Цагдаагийн академийн Харилцаа холбооны анги төгсөн, цагдаагийн албан хаагчаар ажиллах эрх авах гэнэ. Тэрбээр 2010 оны аравдугаар сард тус сургуульд элсэн орж, онлайнаар багшаасаа даалгавар авч, хичээл заалгаж байгаа аж.

 

Дипломын ажлын сэдэв нь “Монгол, Японы хуулийн ялгаа, онцлог” гэнэ. Мөн түүнд Хөдөлмөрийн баатар цол олгохоор Монголын Засгийн газрын хүрээнд ярьж эхэлсэн гэсэн мэдээ ч Японы хэвлэлээр гарч эхэллээ.

 

“Споничи” сонины сурвалжлагчид Монголын засгийн газрын нэгэн гишүүн “Асашёорюүтэй адилхан цол хүртсэн болохоор Хөдөлмөрийн баатар болох нь зүйн хэрэг.

 

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч зав зай багатай байгаа болохоор зарлиг гаргаагүй байгаа ч ёкозүна Хакүхо, Харүмафүжи хоёрыг хамтад нь Хөдөлмөрийн баатар цолоор шагнах болсон” гэж ярьсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих